“Apple”-ийг байгуулж, Pixar-ийг тамгалсан Стив Жобс

2024-02-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа орчин үеийн бизнесийн болон технологийн салбарт домог болон үлдсэн “Apple” брэндийн үүсгэн байгуулагч Стив Жобсийг онцолж байна.

Үргэлж хар өнгийн нэг загварын цамц өмсдөг, жил бүр шинэ технологийн нээлтээрээ дэлхий нийтийг алмайруулан сэтгэлд хоногшин үлдсэн энэ эрхэм хэдий богинохон насалсан ч дэлхий даяар олон сая хүний зүрх сэтгэлд гайхалтай урам зориг үлдээж чадсан билээ.

Стив Жобс 1955 оны хоёрдугаар сарын 24-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотноо мэндэлжээ.

Дэлхийн түүхэнд бичигдсэн шинийг санаачлагч амжилтын эзний хүүхэд нас тийм ч дардан байгаагүй. Төрүүлсэн ээж нь амьдралын боломжгүйн улмаас хүүгээ үрчлүүлсэн бөгөөд өргөж авсан аав, ээж нь Стивийг чадлынхаа хэрээр боловсролтой болгоход анхаарчээ. Багадаа маш сэргэлэн, цовоо хүүхэд байсан ч үргэлж сургууль дээрээ дээрхлүүлж, дарамтлуулдаг байсан бөгөөд сургуульд явах хүсэлгүй, ганцаардмал хүүхэд байсан тухайгаа дурссан байдаг. Ахлах сургуулиа төгссөний дараа тэр Портлэнд хотын Рид коллежид элсэн орсон ч ганцхан улирал суусныхаа дараа сургуулиас гарах шийдвэр гаргажээ. Хожим үүнийгээ хамгийн зөв шийдвэр байсан хэмээн ярьсан байдаг.

Сургуулиасаа гараад амьдрахын тулд кока коланы сав цуглуулан зарж мөнгө олж байсан үе ч түүнд бий. Энэ хүнд үеэсээ гарахын тулд Энэтхэг рүү шинэ санаа эрэлхийлэхийн хажуугаар бясалгал хийж, оюун санаагаа зөв удирдах урлагт суралцсан гэдэг.

Аяллаасаа асар их урам зориг авсан тэрбээр хожмоо дэлхийд тэргүүлэх компьютер технологийн компанийнхаа эхлэлийг байшингийн гаражид тавьж байсан түүхтэй. Анхны компьютерээ "Apple 1" нэртэйгээр 1976 онд танилцуулж байсан "Apple" компани 10 жилийн дотор тогтвортой, алдар нэртэй салбартаа хэдий нь гол тоглогч болон танигдаж чадав.  Ингээд бидний сайн мэдэх iMac –ийн анхны хувилбарыг 1984 онд “MacinTosh” нэрээр танилцуулжээ. Гэвч дэлгэцийн суурин компьютер нь гарсан даруйдаа төсөөлж байсан шиг амжилт олсонгүй. Үүсгэн байгуулагчдын маргаан, Төлөөлөн удирлах зөвлөлийн шийдвэрээр Стив Жобс анхны үүсгэн байгуулалцсан компаниасаа хөөгдсөн нь 1985 он байлаа. Гэвч Стивийг эзгүйд “Apple” улам бүр дампуурал руу дөхсөөр байхад эсрэг талд Стив “Pixar” "NeXt" гэсэн хоёр ч компанийг байгуулан амжилттай авч явж байлаа. Одоо ч “Pixar” дэлхийн хамгийн шилдэг анимэйшн компанийн тоонд зүй ёсоор бичигддэг. 1997 онд Стив Жобс “Apple”-д эргэн ирж “Macintosh” компьютероо шинэчлэн танилцуулснаар компанийг буцаан хөл дээр нь тогтоосон байдаг.

Харин хүүхэд гэлтгүй томчууд ч хэрэглэхэд тохиромжтой Ipad нэртэй авсаархан, дэлгэц бүхий таблетийг анхлан танилцуулсан нь компанийг санхүүгийн хувьд бүрэн оршин тогтнох, ашиг орлоготой болох эхлэлийг тавьсан бөгөөд цааш цаашдаа гаргасан бүтээгдэхүүн бүр нь амжилт олсоор “Apple” дэлхийн хамгийн анхны их наядын үнэлгээтэй компани болов. 

 Түүний амжилт дэлхий нийтэд урам зориг өгсөнтэй адил эдгэрэшгүй хүнд өвчин нь ч сая сая хүний сэтгэл зүрхийг шархлуулах хүнд мэдээ байлаа. Хоёрхон жилийн дотор нүд нь ширгэж, турж эцсэн дэлхийн тэрбумтныг олон сая хүн өрөвдөн хайрласаар байв. Харамсалтай нь 2011 оны тавдугаар сард тэрбээр нойр булчирхайн хорт хавдрын улмаас хорвоог орхисон түүхтэй. Одоо ч түүний хэлсэн “Бүх зүйл өөрийн цаг хугацаатай” гэсэн үг дэлхийн сая сая залуучуудад урам зориг нэмэхийн зэрэгцээ өөрийн цаг хугацаагаа үлдээгээд одсон түүнийг дурсах нэгэн шалтгаан болсон хэвээр.

Эх сурвалж: www.polit.mn

 

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

9 цаг 53 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 11 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

13 цаг 48 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

13 цаг 48 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

13 цаг 48 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

13 цаг 48 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин