Өгийнуур суманд зам хаагдаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болжээ

2024-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Архангай  аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна.


Шуурхай бүлэг одоо Архангай аймгийн Өгийнуур суманд ажиллаж байна. Өгийнуур сум 3097 хүн амтай. Үүнээс 869  малтай өрх байна. Сумын хэмжээнд жилийн эцсийн байдлаар  298.053  толгой мал тоологджээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд  малчдын түвшинд  2700 тн өвс, 62 тн гар  тэжээл бэлтгэсэн. Харин сумын аюулгүйн нөөцөд  25 тн өвс,  24 тн улаанбуудайн тэжээл бэлтгэсэн байна. Одоогоор 25 тн  өвсийг малчдад борлуулжээ. Улаанбуудайн  тэжээлийг  хямдруулан малчдад олгож байна. Мөн Засгийн газраас сумдад олгож буй тэжээлийг малчдад  борлуулжээ. Өгийнуур суманд одоогоор  найман удаагийн давтамжтай цас орж,  нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүл тогтсон байна. Тодруулбал, сумын хэмжээнд тал газраа 25-40  см,  гуу жалгандаа  50-100  см цасан бүррүүл тогтжээ. 
Мөн цас орсны дараа шуурч,  төв болон багуудын замууд хаагдаж,  тээврийн хэрэгсэл явах боломжгүй байна. Цас их орсны улмаас  мал бэлчээрлэх боломжгүй болж,  малчдын нөөцийн өвс дууссан байна. Мөн зам даваа хаагдсаны улмаас  төв суурингаас өвс татаж авч чадахгүй мал өлдөж, хорогдож байна гэдгийг хэлж байв. Одоогийн байдлаар сумын хэмжээнд  5185 мал хорогдсон байна.  Сумын хэмжээнд отроор явсан болон отроор өвөлжиж байгаа мал байхгүй байна. 
Шуурхай хуралдааны үеэр сумын ЗДТГ-аас тулгамдаж буй асуудал, санал хүсэлт тавьж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. 
Тухайлбал,  хөдөөгийн багуудад зам гаргах туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл ажлуулах,  малын гоц халдварт цэцэг өвчний гарсан зардлыг шийдвэрлэх,  багуудад зам гаргах болон, онцгой комиссын үйл ажиллагаанд  тээвэр шатахууны дэмжлэг үзүүлэх,  сумын өвс тэжээлийн нөөцөд дэмжлэг үзүүлэхийг  хүслээ. 
Аймгийн ЗДТГ-аас Өгийнуур сумын 871 малтай өрхөд үнэ төлбөргүйгээр өвс тэжээл олгохоор боллоо. Мөн  хоёр тн түлш олгохоор болов. 

Эх сурвалж: www.polit.mn

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

9 цаг 56 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 14 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

13 цаг 51 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

13 цаг 51 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

13 цаг 51 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

13 цаг 51 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин