Г.Сайханбаяр сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Хайрхан суманд ажиллалаа

2024-02-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж буй.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг  Архангай  аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна.
Шуурхай бүлэг Архангай аймгийн Хайрхан суманд ажиллалаа. Хоёрдугаар  сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан эрсдлийн үнэлгээгээр
Хайрхан сум мөсөн (төмөр) зудтай байна. Мөн сумын хэмжээнд хоёрдугаар сарын 23-ны байдлаар 15.756 толгой мал хорогджээ.
Сумын аюулгүйн нөөцөд 50 тн өвс, 30 тн тэжээл  бэлтгэсэн. Үүнээс хоёрдугаар сарын 23-ны байдлаар  хураасан нөөцөө зарцуулж, одоогоор нэг тн өвс,  2.5 тн  тэжээлийн үлдэгдэлтэй байна. 
Мөн сумын хэмжээнд арван өрхийн 23 иргэн, 4200 толгой мал, отор нүүдлээр явж байна.Бусад аймаг буюу Булган аймгийн Сайхан, Баян-Агт сумын нутагт бусад аймгаас арван өрхийн 23 иргэн 4200 гаруй толгой мал  отроор өвөлжиж, хаваржиж байгаа гэлээ. Өвөлжилтийн хүрээнд зам хаагдсан 562, холбоо барьж чадаагүй 312, өвс тэжээлийн хомсдол үүссэн 456 өрх байна. Мөн хоёрдугаар сарын 21-ны байдлаар АИ-92, дезилийн 7-10 хоногийн нөөцтэй байна.
Шуурхай бүлгийн хуралдааны үеэр сумын ЗДТГ-аас тулгамдаж асуудал, саналыг дэвшүүллээ.
Тухайлбал, зам гаргахад шаардлагатай туулах чадвар сайтай техник,  шатахуунд зарцуулах төсөв санхүү, ЗДТГ-ын автомашины шинэчлэл,  өвс, тэжээл болон ЭМТ-ийн авто машины сэлбэг, засвар үйлчилгээ, хөдөө багуудын утасны сүлжээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэв.
Засгийн газраас өвөлжилтийн хүрээнд олгож буй тэжээлийг Хайрхан сумын 1059  малчин өрхөд олгохоор болов. Тэжээл тээвэрлэх автомашин, шатахууныг аймгийн төвөөс  шийдвэрлэнэ гэв.  Мөн УОК-оос аймаг, сумаад байгаа нөөц өвсийг хамт хүргүүлэх шаардлага тавьж байгаа гэдгийг хэлж байв.  Мөн Засгийн газраас  Архангай аймагт олгож буй 675 тн улаанбуудайг богино хугацаанд  малчдад хүргэнэ гэлээ.Түүнчлэн  БНХАУ-ын Элчин сайдын яамнаас таван сумын 10 өрхөд тус бүр 660 төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон учраас  өрхийн судалгааг гаргаж  олгоно гэв. 

Хурлын үеэр АНН-үүдэд үзүүлэх зээлийн шалгуур үзүүлэлтийг багасгаж өгөх, төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг  сайжруулах шаардлагатай байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn


Эх сурвалж:www.polit.mn

Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 21 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

11 цаг 39 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 16 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 16 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 16 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 16 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин