П.АМГАЛАН
Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж буй.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЭМЯ-ны сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна.
Шуурхай бүлэг одоо Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ажиллаж байна. Эрдэнэмандал суманд 376.133 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд сумын хэмжээнд 350.293 мал хаваржихаар байна. Эрдэнэмандал сумаас Булган аймгийн Баянзаг суманд 1553 мал, аймаг дотроо буюу Цэцэрлэг суманд 2448 мал, өвөлжиж хаваржиж байна.
Харин тус сумын Идэр-Улаан багт Архангай аймгийн Тариат, Хангай сумаас нийт 1900 бод мал отроор өвөлжиж байна.
Түүнчлэн өвөлжилтийн улмаас зам хаагдсан 1221 өрх, холбоо барьж чадаагүй 188 өрх, өвс тэжээлийн хомсдол үүссэн 1181 өрх, 510 өрхөд түлшний хомсдол үүсчээ. Мөн өвөлжилтийн улмаас Эрдэнэмандал суманд хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 25.840 толгой мал хорогдсон байна. Үүнээс адуу 1599, үхэр 1885, хонь 14532, ямаа 7824 толгой мал хорогджээ.
Мөн Эрдэнэмандал суманд арваннэгдүгээр сараас хойш арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 15 удаагийн их, бага хэмжээний цас орж, 13 удаа цасан шуурга шуурсан байна. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд долоо удаа цас орж, 12 удаа цасан шуурга шуурч, зам даваа хаагджээ. Өнгөрсөн хугацаанд орсон цасны улмаас сумын төвөөс бусад багийн бүх зам даваа хаагдсан. Өдөр бүр явган шуурга шуурч, гаргасан замыг хааж байна гэдгийг сумын ЗДТГ-ынхан хэллээ.
Мөн хоёрдугаар сарын 23-ны байдлаар А-80, Аи-92, дт шатахууны 7-10 хоногийн нөөцтэй байна.
Шуурхай бүлгийн хуралдааны үеэр сумын ЗДТГ-аас тулгамдаж буй, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Тухайлбал, Хөдөөгийн таван багийн бүх зам даваа хаагдсан.Тиймээс яаралтай зам гаргах шаардлагатай байгаа учраас туулах чадвар бүхий хүнд машин механизм дутагдалтай байна гэдгийг хэлэв.
Мөн бензин шатахууны өр үүсэж байна гэдгийг хэллээ. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан 1409 тэжээлийг Архангай аймагт хүргүүлэхээр болсон байна. Уг тэжээл дээр аймгийн нөөцийг гаргаж, малчдадаа үнэгүй олгоно гэдгийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэллээ. Мөн аймгийн ЗДТГ-аас 3-4 сая төгрөгний өртөг бүхий нэг тонн шатахууныг Эрдэнэмандал суманд хуваариллаа. Мөн Засгийн газраас олгосон 675 тн улаанбуудайг сумдад хуваарилж олгоно гэв.
Эрдэнэмандал суманд 26 мянган мал хорогджээ
2024-02-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com