Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нар анх удаа биечлэн уулзлаа

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

Их-20-ийн бүлгийн тэргүүлэгч улс Бразилын нийслэл Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдаж буй гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалтын үеэр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Тэ Юл, Японы гадаад хэргийн сайд Ёко Камикава нар өнөөдөр уулзлаа.  

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Тэ Юл нь өнгөрсөн сард үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Хоёр улсын сайд нарын хувьд энэ удаагийн уулзалт анхны биечлэн уулзаж буй тохиолдол болж байна. Уулзалтын үеэр талууд Хойд Солонгостой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон хэмээн Япон улсын гадаад хэргийн яам өөрийн цахим хуудаснаа “Бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа Хойд Солонгосын талаар санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ” хэмээн нийтэлжээ.

Япон улсын гадаад хэргийн сайд Ёко Камикава өнгөрсөн оноос эхлэн хоёр улсын харилцаанд чухал ахиц дэвшил гарсан хэмээн онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүс нутгийн асуудлаар хоёр улсын уялдаа холбоог гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн бүс нутгийн асуудлаар Япон улс хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж, цаашлаад Хойд Солонгостой дипломат харилцаа тогтооход анхааран ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

14 цаг 42 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

16 цаг 0 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

18 цаг 36 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

18 цаг 36 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

18 цаг 36 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

18 цаг 36 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин