Н.Жаргалмаа
Их-20 бүлгийн энэ жилийн тэргүүлэгчээр Бразил улс ажиллаж байгаа билээ. Бүтэн жилийн турш үргэлжлэх Их-20-ийн бүлгийн цуврал уулзалтууд энэ сарын 21-22-ны өдрүүдэд гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтаар эхлэж байна.
Бразилын нийслэл Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдаж буй гадаад хэргийн сайд нарын анхдугаар чуулга уулзалтаар дэлхийн засаглалын шинэчлэл, олон улсын хямралын талаар хэлэлцэж байна. Дэлхий дахинд үүссэн хямрал, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, Улаан тэнгисийн хямрал болон Украины түрэмгийлэл зэрэг дэлхийн хэмжээнд шинэчлэл шаардсан олон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьжээ.
Эх сурвалж: www.polit.mn