Иран, ОХУ-д баллистик пуужин нийлүүлж эхэлжээ

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

Иран улс ОХУ-д олон тооны хуурай газрын өндөр хүчин чадалтай баллистик пуужинг нийлүүлсэн хэмээн зургаан эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ. Иранаас одоогоор ОХУ-д нийлүүлсэн гэх 400 гаруй пуужинд гол төлөв ойрын зайн буюу 300-700 км-ийн зайнаас байг онох чадвартай Фатех-110 болон өөр бусад пуужингууд багтжээ.

Тус нийлүүлэлтийн талаар Иран улсын батлан хамгаалан хамгаалах яам болон тус улсын баллистик пуужингийн хөтөлбөрийн хяналтыг хариуцдаг Хувьсгалт хамгаалагчид тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам тайлбар өгөх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Энэхүү нийлүүлэлт нь өнгөрсөн онд Ираны нийслэл Тегеранд болсон хоёр улсын батлан хамгаалах салбарын арми, аюулгүй байдлын албаныхан хоорондын хэлэлцээрээр эцэслэн шийдвэрлэсний дараагаар энэ оны нэгдүгээр сард нийлүүлсэн хэмээн Ираны эх сурвалж мэдээлсэн байна.

Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн дээрээс нэрээ нууцлахын хүссэн Ираны цэргийн албан тушаалтан эхний ээлжийн нийлүүлэлтэд дөрвөн төрлийн пуужин илгээсэн. Ирэх долоо хоногоос пуужингуудын нийлүүлэлтийг тоо нэмэгдэх болно гэжээ. Мөн Ираны өөр нэг эх сурвалж болох төрийн өндөр албан тушаалтан ОХУ-руу нийлүүлж буй пуужингын заримыг Каспийн тэнгисээр дамжуулан усан онгоцоор илгээсэн бол заримыг нь агаарын тээвэр нисдэг онгоцоор илгээжээ. Тэрбээр “Иран улс хүссэн улс руу гаа хангалттай хэмжээний зэвсэг экспортлох эрхтэй. Үүнийг нуух ямар ч шалтгаан байхгүй” гэсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Иран улсын зарим нэр төрлийн пуужин, байлдааны нисгэгчгүй онгоц болон бусад технологийн экспортод хязгаарлалт тогтоогоод байсан юм. Харин өнгөрсөн оны арав дугаар сард дээрх хязгаарлалтын хугацаа дууссан хэдий ч АНУ болон Европын холбоо Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт хориг тавьсан хэвээр байгаа ажээ. Ройтерс агентлагт мэдээлсэн дөрөв дэх эх сурвалж ОХУ, Иранаас пуужин хүлээн авсан гэдгийг баталсан байна. Цааш нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Нэгдүгээр сарын эхээр АНУ-ын Цагаан ордны Үндэсний аюулгүйн байдлын төлөөлөгч Жон Кирби “ОХУ, Хойд Солонгосоос нийлүүлсэн пуужингаас гадна ойрын тусгалын баллистик пуужингуудыг Иранаас авахад ойрхон байгаад АНУ түгшиж байна” хэмээн мэдээллэж байсан юм. АНУ-ын хоригт хамрагдсан хоёр орны цэргийн хамтын ажиллагаа ийнхүү гүнзгийрч байгаа бололтой.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

14 цаг 39 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

15 цаг 56 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

18 цаг 33 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

18 цаг 33 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

18 цаг 33 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

18 цаг 33 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин