Үргэлж урагш тэмүүлэгч Т.Үйтүмэн

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.НОРОВЖАМБАЛ

 “Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 22-нд төрсөн өдөр нь тохиож буй боксын ДАШТ-ний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнг онцолж байна.

“Илүү Илүү” энэ үгийг сонссон хүн бүр түүний хэн гэдгийг андашгүй мэднэ. Тэр бол Монгол Улсын Гавьяат тамирчин Түмэнцэцэгийн Үйтүмэн.  Тэрбээр  2008  оны Бээжингийн зуны олимпоор боксын тайлбарыг хүргэх үеэрээ эх орныхоо  тамирчдыг ринг  дээр  гарах бүрд  “илүү илүү ,  "илүү яваа шүү" хэмээн үзэгч олноо суудлаас нь өндөлзүүлж,  бахдам сайхан үйл явдлыг бидэнд хүргэж,  “илүү илүү” гэх үгийг трэнд болгосон нэгэн.

Түүний амьдралыг  боксгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний бүхий л амьдрал боксын төлөө зориулагдсан . Тэрбээр  1971 оны  хоёрдугаар сарын 22-нд  Сэлэнгэ аймгийн Шаамар суманд мэндэлсэн.  Бага ангиасаа дунд анги хүртлээ Шаамар сумандаа суралцаж байгаад 1987 онд аймгийн төв рүү  шилжин суралцаж 1989 онд Сүхбаатар хотод аравдугаар ангиа дүүргэсэн.  Улмаар  Улаанбаатар хотыг зорин ирж Д.Банди багшийн удирдлага дор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээр түүний  тамирчний карьер   нээгджээ.  Тэрбээр "Миний амжилт бүхэн Д.Банди багштай минь холбоотой хэмээн үргэлж ярьдаг.  Яах аргаггүй түүний тамирчны замнал зам мөрийг нь зассан хүн бол Д.Банди багш.  1985 онд Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад  Т.Үйтүмэн тав тоглож,   нэг ч ялагдалгүй түрүүлж Д.Банди багшийн хараанд анх өртөж байжээ.  Тухайн жилээ залуучуудын  Улсын аваргад өрсөлдөх гэсэн боловч нас жин хүрээгүй гэх шалтгаанаар өнжиж, ирэх жилийн УАШТ-д гавьяат тамирчин Э.Цогтжаргалтай финалдаж мөнгөн медал хүртэж байв.  Энэ нь түүний анхны УАШТ  байв.   Энэ тухайгаа тэрбээр "Д.Банди багш нэг орос хүүхэд авчираад финалдуулчихлаа" гэх яриа тухайн  үед гарч байсан гэнэ лээ" гэж инээмсэглэнэ ярьдаг. 

Түүний олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль нь 1989  оны Румынд болсон  Далайн бээлий тэмцээний хүрэл медаль юм.  Үйтүмэнгийн  амжилтын буухиа  үүгээр дууссангүй.  Бүтэн үеэрээ тасраад байсан Монголын боксын нэр хүндийг эгүүлэн авчирч 1995 онд Ази тивийн аварга болж тухайн үедээ  томоохон шуугиан тарьж байв.   1996 онд Эрхүүгийн ОУ-ын тэмцээний мөнгө, 1997 онд Пусаны Зүүн азийн наадмын мөнгө, 1997 оны Куба Кардов Кардины нэрэмжит тэмцээний алтан медаль зэрэг амжилтуудыг гаргаж тухайн ондоо Унгарын Будапешт хотноо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медал хүртсэн нь түүний карьерын оргил үе болж байсан юм. 

ДАШТ-ний мөнгөн медаль авсан тухайгаа ярихдаа “ Би тухайн үед Хангарьд спорт хорооны тамирчин байсан.  Тэр үед захирал Ш.Отгонбилэг агсан гадаад явчихсан түүний гарын үсэггүй гээд зардал өгөх боломжгүй болчихсон сандарч явахад гавьяат тамирчин Н.Энхбат ах наагуур цаагуур хөөцөлдөж байж Сагсан бөмбөгийн “шөвгөр” Өлзий ах хоёр мөнгө бүтээж өгч замын зардал онгоцны билетийг зохицуулж билээ.  Тэгээгүй бол би гэдэг хүн ДАШТ-ий мөнгөн медалийг хүртэж чадахгүй байсан шүү"  хэмээн инээмсэглэн ярьдаг.  Д.Банди багшийнхаа захисан дэвжээн дээр байхдаа чоно шиг дэвжээнээс буугаад хонь шиг бай гэдэг үгийг  үргэлж санаж явдаг.   Ринг гэдэг дайны талбар ялахын тулд үргэлж урагш тэмүүлдэг байх хэрэгтэй тэгж байж ялалтад хүрнэ гэдэг. 

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

8 цаг 11 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

8 цаг 16 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

8 цаг 18 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

8 цаг 23 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

10 цаг 57 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

17 цаг 53 мин
Шинэ төгсөгчдөд ажлын байран дээр ямар бэрхшээл тулгардаг вэ

Энэ хавар нийт 27.555 оюутан сургуулиа төгсөж дээд боловсролын диплом өвөртөлсөн. Тэгвэл өнөөдөр тэд ажилтай байна уу.

17 цаг 53 мин
Бакугийн тэмдэглэл

Азербайжан Улсын нийслэл Баку хот орчин үеийн архитектур, түүхэн дурсгалт газрууд хосолсон олон мянган

17 цаг 53 мин
Хөрөнгийн захын “Жижигхэн тоглогч”

“Амралтын хоёр өдөр цагийн ажил хиймээр байна” хэмээн Бат-Ирээдүй хүү ээждээ хэлжээ.

17 цаг 53 мин
Хуванцар цуглуулах “RePlus” аппликэйшн

Дахивар хог хаягдал цуглуулах дижитал платформ болох “RePlus” аппликэйшн гар утсандаа татаад

17 цаг 53 мин