Зудын давтамж буюу монголчууд 83 жилийн 38-д нь ган, зудтай нүүр тулжээ

2024-02-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Монгол орны нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь битүү цасанд хучигдсан. Зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Тэр дундаа Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсээд буй юм. Үндсэндээ намар орой орсон цас дутуу хайлж мөстөж хөлдсөнөөс мал бэлчээхэд бэрхшээлтэй болж, малын хөлийн арьс зулгарч өвөлжөө бууц хөлдөх гамшиг тохиож байгааг мэргэжлийн хүмүүс хэлсээр байна. Агаарын температур нийт нутгийн 60 гаруй хувьд олон жилийн дунджаас 1.1- 10.7 градусаар хүйтэн, хур тунадас баруун болон говийн нутгийн зарим сумдад дунджаас ахиу байгаа аж.

Ерөнхийд нь харвал өвөл шувтарч байгаа мэт боловч хаврын хавсарга тавих өдрүүд талдаа ороогүй байна. Гэвч өнөөдрийн байдлаар малчид 660 гаруй мянган  толгой малаа зуданд алдлаа. Өмч хөрөнгөнийхөө араас яваад амь насаа алдсан нь ч цөөнгүй.

Малын хоргодол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймагт хамгийн өндөр буюу нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж нэг хувь, Сүхбаатар аймаг 5.3, Хэнтий 2.8, Дорноговь аймаг 3.6 буюу хэвийн хоргодлын хэмжээнээс давсан байдалтай байна.

 

2009-2010 ОНЫ ЗУДНААР 10.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДОЖ, 570.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ АМСАЖ БАЙВ

Судалгаа харвал манай улс 1940-2022 он хүртэл 83 жилийн хугацаанд өнтэй жил 45 буюу 55 хувь. Харин ган, зудтай жил 38 буюу 45 хувь байсныг мэргэжлийн байгууллагууд нэгтгэн гаргаж ирлээ. Харин луу жилийн давтамжийн хувьд үүнээс өмнө 1976, 1988, 2000 оны луу жилд ган, зуд тохиож байв.

1940 оноос хойшхи зудын давтамжийг харвал 1944-1945 оны зуданд 8.2 сая толгой мал хорогдсон.  1954-1955 онд 1.9 сая, 1956-1957 онд 1.5 сая, 1967-1968 онд 2.7 сая, 1976-1977 онд 2.0 сая, 1986-1987 онд 0.8, 1993 онд 1.6 сая, 1999-2000 онд 3.5, 2000-2001 онд 4.8 сая малаа ган зуданд алдаж байжээ. Мөн 2001-2002 онд 2.9, 2009-2010 онд 10.3 сая мал хоргодсон нь нийт малын 23.4 хувийг эзэлж байв. Өөрөөр хэлбэл, 2000-2001 оны зуданд 4.8 сая малаа алдсан бол 2009-2010 оны бар жилд нийт малынхаа 23.4 хувийг байгалийн гамшигт алдсан байна.

Хамгийн их хохирол амссан 2009-2010 оны зудыг харвал зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 40 орчим хувьд гандуу, 20 орчим хувьд гантай байжээ. Харин аравдугаар сарын дунд үеэс цас орж эхлэн дараа сарын эхээр зарим өдөр дулаарснаар мөсөн ул тогтож, арванхоёрдугаар сарын олон удаагийн цаснаас бэлчээргүйдэж өвөлжөө бууц хөлдөж, байнгын тэжээлд эрт орсноос нийт аймаг, сумд өвс тэжээлийн хомсдолд орсон. Мөн зам даваа хаагдаж орон нутгийн иргэд, малчид хүнсний хомсдолд орох, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйд хүрэх, сургууль, цэцэрлэг завсардсан. Энэ нөхцөл байдал удаан хугацаагаар үргэлжилсэн гэж дүгнэжээ. Тухайн үед ихэнх нутгаар хүйтний эрч чангарч өдөртөө 39, шөнөдөө 48 хэм хүрсэн байна. Гэвч гуравдугаар сар гараад хүйтний эрч бага зэрэг суларсан ч нийт нутгаар шороон болон цасан шуурга шуурч, салхины хурд 16-40 м/с хүрч байгалийн гамшигт үзэгдэл үргэлжилснээр 15 аймгийн 80 сум гамшгийн, 17 аймгийн 95 сум зудтай буюу хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Гарз хохирлын хувьд, 2009-2010 оны өвөл тохиолдсон зудад нутаг дэвсгэрийн 80.9 хувь буюу 18 аймгийн 175 суманд 97.5 малчин өрх нэрвэгдэж, 10.3 сая толгой мал хорогдсон. Энэ нь зах зээлийн дундаж үнээр 570.0 тэрбум төгрөгийн хохирол амссан гэсэн үг юм. Зудын гамшгийн улмаас 8711 өрх айл малгүй болж амьжиргааныхаа эх үүсвэрээс салж, 32756 мянган малчин өрх малынхаа 50-иас дээш хувийг алдаж, 1400 малчин төв суурин газар бараадаж нүүсэн байна.

Дөрвөн аймагт нөхөн төлбөр хамгийн өндрөөр тооцоолж 2.5 тэрбум төгрөгийн нөхөн олговроос Баянхонгор аймагт 1.9, Говь-Алтай аймагт 274 сая, Дундговь аймагт 174 сая, Өвөрхангай аймагт 108 сая төгрөгийг олгож байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. мягмар ГАРАГ. № 33 (7277)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

3 цаг 15 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

3 цаг 15 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

3 цаг 15 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

3 цаг 15 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

3 цаг 15 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

3 цаг 15 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

3 цаг 15 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

3 цаг 15 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

3 цаг 15 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

3 цаг 15 мин