Ж.Хунан: Хаврын морин уралдаанд хяналт тавиагүй Засаг дарга нарт хариуцлага тооцно

2024-02-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ХЭҮК-оос хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар мэдээллээ.

2024 оны 23 дахь илтгэлд “Хагас, бүтэн өнчин хүүхэд”, “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд”, “Өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг тусгайлан тусгахаар ажиллаж байгаа талаар комиссын гишүүн Ж.Хунан онцоллоо.

Тэрбээр "Монгол Улсад хүүхэдтэй холбоотой аливаа бүртгэл мэдээлэл дутмаг байна. Үүний улмаас хүүхдэд чиглэсэн төрийн зарим бодлого, шийдвэр хэрэгжих боломж хязгаарлагдмал байна гэж Комисс дүгнэсэн. Түүнчлэн хүүхдийг бие даасан, өөрийн гэсэн ертөнцтэй хувь хүн гэж харахаас илүүтэй эцэг, эхийн өмч хөрөнгө мэт хандах байдал түгээмэл байна.

Тухайлбал, зам тээврийн ослын улмаас эд хөрөнгө эвдэрсэн эсэх, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон эсэхэд дүгнэлт гаргадаг атлаа тээврийн хэрэгсэлд хүүхэд зорчиж явсан эсэх, амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй байсан эсэхэд дүгнэлт хийхгүй байна. Мөн ахуйн хүрээний архидан согтуурч байгаа үйлдлийн цаана хүүхэд хохирох эрсдэлтэй эсэхэд дүгнэлт хийхгүй байгаа нь хүүхдийн дээд эрх, ашиг зөрчигдөх эрсдэлийг бий болгож байгаа учир хүүхдийг хувь хүн гэдэг өнцгөөс нь хүлээн зөвшөөрөх нь чухал.Монгол Улс дахь 23 дахь илтгэлд “Хагас, бүтэн өнчин хүүхэд”, “Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүтэн өнчин хүүхэд”, “Өрх толгойлсон” хүүхдийн эрхийн зөрчилтэй асуудлыг тусгайлан тусгах хүрээнд асрамжийн газар, асрамжийн үйлчилгээ явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, асрамж, халамжинд байгаа хүүхдүүдтэй бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийсэн.Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч улсын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтээр нээлттэй хяналт шалгалтыг өнгөрсөн 2023 онд хийхэд хүүхдүүдийн 42 хувь нь хамгааллуулах эрх зөрчигдөж байна гэдэг хариулт өгсөн.Хэдийгээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч байгаа ч аймаг, орон нутагт хүүхэд хамгааллын хэрэгжилт хангалтгүй байна.Ялангуяа хөрөнгө санхүүжилт, хүний нөөцийн хомс, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй" гэлээ. 

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг нийслэл, аймгийн Засаг дарга хүлээдэг. Хүний эрхийн Үндэсний Комиссоос нийслэл, аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг жил бүр хүргүүлдэг. Тогтоолыг хэрэгжилтийн биелэлтэд хяналт тавиагүй тухайн аймгийн Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлага хүргүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 12 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 20 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18