Оросын эрдэмтэд хавдраас урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авна

2024-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Оросын эрдэмтэд хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авахад ойртсон хэмээн хэлжээ. Тэрбээр энэхүү хорт хавдрын эсрэг вакциныг шинэ эриний дархлаажуулалт хэмээн тодорхойлжээ.

Тус вакциныг ямар төрлийн хавдрын эсрэг хэрэглэх талаар тодорхой нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Харин тун удахгүй Орос улс дээрх вакциныг ашиглан эерэг үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна гэжээ. Түүнчлэн дэлхийн өөр хэд хэдэн орон болон томоохон компаниуд ижил төрлийн төслүүд дээр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд Их Британийн засгийн газар Германд төвтэй “BioNTech” компанитай хамтран 2030 он гэхэд 10 мянган өвчтөнд хийх “нарийвчилсан хавдрын эмчилгээ” хийхээр болжээ. Нарийвчилсан (хувь хүний) хавдрын эмчилгээ нь хүний генийн мэдээлэл болон хорт хавдрын генийн судалгаанаас гаргаж авдаг арга юм. Ингэснээр олон төрлийн хорт хавдрын үе шатуудад хувь хүний онцлог тохирсон эмчилгээг гаргадаг байна.

“Moderna” болон “Merck” зэрэг эм үйлдвэрлэгч компаниуд хамтран хорт хавдрын эсрэг туршилтын вакциныг бүтээгээд байна. Тэдний гаргасан сүүлийн судалгаагаар шууд үхэлд хүргэдэг хүнд хэлбэрийн арьсны хорт хавдар болох “меланома” –гийн  дахилт, нас баралтын гурван жилийн туршилтын эмчилгээний дараа хоёр дахин буурсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр умайн хүзүүний хорт хавдар болон өөр хэд хэдэн хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирусын эсрэг тусгай зөвшөөрөлтэй зургаан вакцин, элэгний хорт хавдар үүсгэгч гепатит вирусын эсрэг вакцинууд байдаг. Ерөнхийлөгч В.Путин цар тахлын үеэр Оросын эрдэмтдийн бүтээсэн вакцин болох “Спутник”-ийн үр дүн, аюулгүй байдлын баталгаа болгож өөрөө анхны хэрэглэгч болж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

19 цаг 49 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

21 цаг 7 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

23 цаг 44 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

23 цаг 44 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

23 цаг 44 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

23 цаг 44 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Уржигдар 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Уржигдар 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Уржигдар 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Уржигдар 13 цаг 43 мин