Т.Батжаргалын нэр төрийг шүүхээс сэргээжээ

2024-02-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, доктор(Ph) Т.Батжаргалын нэр төрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхийн 2023 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 210/МА20223/01541 дүгээр магадлалаар сэргээж, уг  мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Манан.mn  сайтыг эзэмшигч Болдын Даваад даалгаж, тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг Б.Даваагаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Манан.mn  сайтыг эзэмшигч Болдын Даваа  нь 2021 оны гуравдугаар сард “Төрийн дайсан улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Батжаргалын тухай”  гарчигтай нийтлэл бичиж хоёр жилийн турш интернэтэд байршуулсан байдаг. Уг нийтлэлд, С.Батмөнх гээчийн тарьж ургуулсан балагт “Хар мод”-ны нэг мөчир Т.Батжаргал гэнэ. Төрийн дайсан С.Батмөнх даргатайгаа хуйвалдаж 54 оюутныг өндөр дүнтэйгээр суралцуулсан. Т.Батжаргал нь өөрөө гэрээ хийж, охиддоо ариун цэврийн хэрэгсэлд 13.400 ам.доллар сар бүр улсын төсвөөс гаргуулжээ. Гэрээний барьцаанд байсан орон сууц чөлөөлөх луйврыг дотроос нь хийсэн. Т.Батжаргал нь өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь ИНЕГ-аас гаргуулсан. Т.Батжаргал нь хоёр охин дээрээ хамаатан садангийн хүүхдүүдээ нийлүүлээд 1.2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг ИНЕГ-аас гаргуулж чаджээ. Хил дамнан мөнгө угаасан болох нь тогтоогдсон. Т.Батжаргал нь сэжигтнээр татагдсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас  хүчтэй байдгийн адилаар уг хэрэг замхарсан. ИНЕГ-т дагздан хоёр удаа сургууль төгссөн. Т.Батжаргал бол эрх мэдэлтэн, намчин. Хонгилын Дээд шүүх дээр очоод 14 сая төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан. Т.Батжаргалаар дамжуулан Иргэний нисэхийн ерөнхий газрыг багалзуурдсан хэвээр байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж амин хувийн ашиг хонжоо болгосон. ...Гэх мэтчлэнгээр түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг болон гэр бүл, үр хүүхдүүдийг нь гутаан доромжилсон нийтлэл бичиж мэдээллийн 25 сайтад байршуулсны зэрэгцээ фейсбүүк, твиттерээр цацаж олон нийтэд түгээжээ. Энэ нь ИНЕГ-ын даргын томилгооны асуудал яригдаж байх үед Т.Батжаргалыг томилуулахгүй байх зорилгоор хийгдэж байсан гэдэг. Эдгээр гүтгэлгийн эсрэг Т.Батжаргал хууль, шүүхийн байгууллагад гомдол нэхэмжлэл гарган бүтэн хоёр жилийн турш уйгагүй явсны эцэст нэр төрөө сэргээлгэсэн байна. Хариуцагч Manan.mn сайтыг эзэмшигч Болдын Даваа нь өөрийн нийтлэлд бичсэн дээрх зүйлээ бодит байдалд нийцэж байгааг хууль шүүхийн өмнө нотолж чадаагүй тул шүүхээс Т.Батжаргалын нэр төрийг сэргээх үндэслэлтэй байна гэж үзжээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан хуулийн зохицуулалтаар хариуцагч тал хариуцлага хүлээхээр болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 28 (7272)

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 0 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 6 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 26 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 26 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18