Esan-цахим номын сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг зарлалаа

2024-02-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан билээ. Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах ”Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

2023 онд гэхэд АНУ, Их Британи, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Лаос, Вьетнам зэрэг 16 улсын их, дээд сургуульд 260 оюутан залуус суралцахаар явсан. Харин энэ жилийн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздийг тодруулах ёслол Төрийн ордонд өчигдөр боллоо. Энэ удаад мөн 250 орчим шилдэг сурагч-илгээлтийн эзэд батламжаа гардан авлаа.

 Энэ ажлын эхлэл болж, Esan-үндэсний цахим номын санг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болсныг өнөөдөр зарлалаа. Esan нь хамгийн дэвшилтэт технологиудын тусламжтайгаар 130 сая хуудас материалыг цахимжуулах, хиймэл оюунд ухаанд суурилсан хуулбар шалгуурын системээр оюуны өмчийг хамгаалах, судалгаа, сурлагын чанарыг дээшлүүлэх оюуны болон эдийн засгийн чухал ач холбогдолтой технологийн хувьсгал гэж болно. Esan-цахим номын сан нь улс үндэстний түүх, соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, иргэд ялангуяа хүүхэд  залууст тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг хангах, цаашилбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Тус цахим номын санд  1-12-р ангийн бүх сурах бичиг байршиж, хүүхдүүд үнэ төлбөргүй ашиглах болсон нь олон талын өндөр ач холбогдолтой, цаг үеэ олсон ажил болсныг онцлон дурдсан байна.

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18