Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

2024-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг парламент хойшлуулсан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий иргэн 2013 онд батлагдсан хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж, УИХ-ын албан ёсны цахим системд санал асуулга байршуулаад байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Хөдөө орон нутагт ажиллаж иргэд, малчидтай уулзахад газрын 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалттай хуулийн талаар байр сууриа илэрхийлж, санаа зовж байгаагаа хэлж байна. Яг үүнтэй холбоотойгоор иргэн Н.Номуун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд энэ хуулийг төслийг хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж парламентын нийтийн мэдээллийн өргөдлийн системд байршуулсан. Энэ санал нь 100 мянган иргэний дэмжлэгийг авсан. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэд хууль санаачилж түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх ёстой. Энэ хуулийн дагуу 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох газраас нь санал авахаар шийдвэрлэлээ. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22