Төвийн бүсэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2024-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Монголын эдийн засгийн бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр үргэлжилж, санал, дүгнэлтээ нэгтгэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  чуулганыг хааж хэлэхдээ “Бид дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна.  Улмаар иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа парламентаар батлуулна” гэлээ.

 

Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд

Хангайн бүс: Төрөлжсөн аялал жуулчлал  (археологи, амралт, рашаан сувилал, шашин)

Баруун бүс: Эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,

Хойд бүс: Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан

Төвийн бүс: Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал

Зүүн бүс: Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал

Говийн бүс: Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл байхаар тогтсон байна.

Б.Тулга: Улаанбаатар хотын татах хүчийг давуу тал болгох боломжтой

Төвийн бүсийн хөгжлийн чуулганд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга,  Монгол Улсын сайд Б.Тулга үндсэн илтгэлийг танилцуулав.  Тэрбээр “Төвийн бүс хөгжихөд давуу тал олонтой.  Тээвэр ложистик, газар зүйн байршил, газар тариалан, хүнд, хөнгөн үйлдвэр, төвлөрсөн дэд бүтцийг нэрлэж болно.  Мөн манай бүсэд асуудалтай зүйл олон бий.  Энэ нь эрчим хүчний дутагдал, автозамын холболтууд, чөлөөт бүсийн хөгжлийн асуудал, Улаанбаатар хотын татах хүч, ажиллах хүч мөн дутагдалтай байна. Эдгээр асуудалд бий анхаарч ажиллах нь зүйтэй.  Сэлэнгэ аймгийн тухайд, Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Боомтод түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсээ мөн хөгжүүлэх боломжтой. Төв аймгийн тухайд, Үйлдвэрлэл  бизнест ээлтэй ухаалаг ногоон аймаг болох боломжтой.  Дархан-Уул аймгийн тухайд ирээдүйн ухаалаг, шинжлэх ухаан технологийн  эко аймаг болно. Төмөрлөгийн, гангын үйлдвэрлэл байгуулж, түшиглэн хөгжүүлэх боломжтой.   Цаашид Төвийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгож ажиллах нь илүү үр дүнтэй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 24 (7268)

 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18