Э.Батшугар: Эдийн засгийн өсөлтийг иргэддээ бодитой хүргэе гэвэл төгрөгийн ханшийг чанга байлгах ёстой

2024-02-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч, уул уурхайн орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн зэрэг макро эдийн засгийн эерэг статистик байна. Тэгвэл эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит амьдралд хүргэхийн тулд үнийн өсөлтийг тогтвортой барьж, төгрөгийн ханшийг сулруулахгүй байх нь хамгийн чухал гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар "Өдрийн сонин" - д өгсөн ярилцлагадаа дурьджээ. Төгрөгийн ханшийг чанга байлгахын тулд Монголбанк уул уурхайгаас орж ирж байгаа валютын орлогын тодорхой хэсгийг арилжааны банкуудаараа дамжуулж эдийн засгийн эргэлтийг дэмжих шаардлагатай гэсэн байна. Тодруулбал, тэрээр: "Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой болон Монголд ам.доллар оруулж ирдэг бусад том аж ахуйн нэгжүүдийнхээ валютын орлогыг Монголбанк өөрөө төгрөг болгодог. Ингээд тэр ам.доллараар нь гадаад валютын нөөцийг бүрдүүлж байна. Өнөөдөр гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нөхцөлд валютын тодорхой хувийг нь арилжааны банк, зах руугаа нийлүүлэх нь зөв. Ингэж байж төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш сулрах суурь нөхцөл байдал үүснэ. Монголдоо арилжааны банкуудын харилцах дансанд экспортын орлого нь бүрдэж, тухайн аж ахуйн нэгжүүд нь цалингаа тавих болон бусад үйлчилгээ авахын тулд ам.доллараа төгрөг болгож солиулаад арилжааны банкуудын төгрөг ам.долларын активын зохистой харьцаанд ам.доллар нэмэгдчихвэл арилжааны банкууд хоорондоо ам.доллараа арилжаалах, бүр төгрөг олдохгүй бол Монголбанк руу ам.доллар зарах нөхцөл үүсч байж органикаар ам.долларын ханш буурна. Тэгэхгүй өнөөдөр арилжааны банкуудад ам.доллар органикаар өсөхгүй байна. Үүний бодит жишээ нь, Монголбанк долоо хоногт хоёр удаа гадаад валютаа дуудлага худалдаагаар дунджаар 100 сая ам.доллар нийлүүлж байгаа юм. Ингэж байж арилжааны банкуудын ам.долларын хэрэгцээг хангаж байна. Тиймээс илүү экспортын орлоготой аж ахуйн нэгжүүдийн харилцах дансыг нь дотоодын банкны дилерүүд сольж, зарж, худалдаж авбал энэ нь төгрөгийн ханшийг сулруулах үндсэн нөхцөл үүснэ. Тиймээс ийм арга хэмжээг 2024 онд Монголбанк хийх ёстой гэж эдийн засагч хүний хувьд би боддог" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 45 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 57 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18