АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гурав хоногийн завсарлага авав

2024-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан ч Ардчилсан намын бүлэг гурав хоногийн засварлага хүссэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, ёсоор болголоо.

Завсарлага авах болсон үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Ардчилсан нам засаг барьж байх үед орж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг ярьж байгаа үед сүржин мэдэгдлээр хандах нь буруу. Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлэхэд Ардын намын гишүүд хашигчиж гуугчих хэрэггүй.Хөрөнгө оруулалтын тухай хуульд шинэчилсэн заалтуудыг яагаад оруулж ирэх болов. Энийгээ судалгаа тооцоотой хэл. Би эх орондоо хайртай, чи эх орондоо хайргүй гэдэг хандлагаар төслийг хэлэлцэх юм бол зөв хууль гарахгүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Энэхүү хуультай нийцүүлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа тул завсарлага хүсч байна” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22