О.Цогтгэрэл: УИХ-ын дарга аа, хуулийг гуйвуулахаа боль, ногоон автобусны худалдан авалтыг шалгая

2024-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  Хуралдааны өмнө УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу 19 гишүүн гарын үсэг зурсан бол хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр парламент түр хороог байгуулахаар заасан.  АН-ын бүлгийн гишүүд дээр нь МАН-ын 12 гишүүн гарын үсэг зурж, 25 хүний гарын үсэгтэй ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан.  Гэтэл өнөөдрийг түр хороог байгуулсангүй.  УИХ-ын дарга Г.Занданшатар та ингэж хуулийг гуйвуулахаа боль.  Бид дараагийн арга хэмжээг авч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар болно.  УИХ ирэх долоо хоногт завсарлана.  Үүнээс өмнө түр хороог байгуулж, хаврын чуулганы хугацаанд ногоон автобусны талаарх сонсголыг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой.  Ер нь өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлийг улстөржүүлж ирсэн.  Ялангуяа нүүрсний сонсгол яаж АН дээр бурууг нааж, яаж МАН-аа сугалж гаргах уу гэсэн сонсгол болсон.  Одоо эрх баригчидтай холбоотой асуудлыг гаргаж тавья гэхээр түр хороо байгуулахгүй аргацааж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Хянан шалгалтын түр хороог байгуулах асуудлыг дүрэм журмын дагуу холбогдох байнгын хороо оруулж ирэх ёстой.  Одоо нийслэлийн тээвэр, газрын асуудлаар хянан шалгах түр хороогоогоо байгуулж ажиллах хэрэгтэй.  Нүүрсний сонсгол болсон.  Санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулснаар түр хороо татан буугддаг.  Түрүүнд нь байгуулагдсан түр хороо эхлээд санал дүгнэлтээ танилцуулж дараагийн түр хороо дүгнэлтээ танилцуулах журамтай.  Тийм учраас түр хороо ахалж байгаа туршлагатай гишүүд бас энэ асуудалд оролцоод Нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар түр хороо байгуулж асуудлуудыг яаралтай цэгцлэх үүрэг өгч байна" гэлээ 

Эх сурвалж:www.polit.mn 

Лүндэндорж
Гахай зүст гахай гахай тархит ковидын сонсгол гээд байсан одоо ногоон автобус болчихсон.
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22