АН-ынхан “..Ах нар аа, зайлж сур” гээд намын дарга нь “...Нааш ир” гэж уриад...

2024-01-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Цагаан сар хүртэл Монголын улс төр зарим талаар учир нь олдохгүй бужигнах шинжтэй байна. Энэ нь УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбоотой. “...Сонгуулиар хэнийг нэр дэвшүүлэх вэ” гэдгийг шийдэх нь улс төрийн маш том эрх мэдэл юм. Тиймээс АН дахь яг ийм эрх мэдлийн төлөөх далд зодоон эхэлсэн. Өчигдөр, уржигдраас ил гарах төлөвтэй болж байна. Гэхдээ ямар ч намын тухайд хэн дарга байхаас үл шалтгаалаад хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдэг илүү чухал болоод байгаа юм. Тэр тусмаа АН өнөөдөр тэр шийдлээ гаргасан байх учиртай. Гэвч нийтийн нүдэн дээр үе, насаараа үзэлцэж байгаагаас нь харвал хэн нь тойрогт явж, хэн нь жагсаалт руу орохоо шийдэж амжаагүй, байгаа бололтой. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Цагийн юм цагтаа гэдэг. Манай ах нар улс төрөөс зайлж сурвал Монголд том тус болно” гэчихжээ. Тэрбээр энэ үгийг АН-ын даргад яригдаж байгаа Н.Алтанхуягт зориулж хэлсэн юм даг уу даа. Н.Алтанхуяг ч дуугүй байлгүй, эхлээд О.Цогтгэрэлийг “...Бацаан” гэчихсэн бололтой юм. Уг нь энэ хоёр эрхмийг нутаг ус нэгтэй, нарийн яривал бие биедээ ингэж хэлэх битгий хэл, өөр бусад хүнийг ингээд яривал өмөөрөх шалтгаантай гэдэг. Бүү мэд дээ.

Гол нь АН-ын УИХ дахь бүлгийг ахалж байгаа улстөрчийн үг “ах нар”-т нь ихээхэн эмзэг тусаж буй бололтой. Энд тэнд бухимдсан “партизан”-ууд олон болж байна. Харин АН-ын дарга Лу.Гантөмөрийн байр суурь түүнийхээс өөр байна. Тэрбээр “...Би АН-аас хөөгдсөн бүх хүний гишүүнчлэлийг сэргээнэ. Намын дарга байх хугацаандаа нэг ч гишүүнээ хөөхгүй” гэж мэдэгдэв. Тэрбээр “ах нар”-аа хөөж туухгүй нь бололтой. Харин ч “...Намдаа ирээрэй, нааш ир” хэмээн урьж байна. Ер нь бол Лу.Гантөмөрийн хувьд намын дарга болсон цагаасаа АН-ынхаа хэдэн фракцын удирдагчдын дунд “халиуны зулзага” болж яваа л даа. Хүчний харьцааг нь тэнцүүлэх хүнд л дээ. Тиймээс л анх АН-ын дарга болохдоо хэлээд байсан “цэвэрлэгээ”-гээ орхихоор шийдэж буй бололтой. Тэгэхээр АН энэ сонгуульд лидерүүдээ жагсаалтад бичиж, залуусаа тойрог руу явуулах магадлалтай болж байгаа юм. О.Цогтгэрэлийн “үг”-ийн агуулга ч үүнийг илэрхийлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22