Лу.Гантөмөр ганцхан сар тэсчихвэл...

2024-01-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

УИХ-ын сонгуулийн гол “тоглогчид”-ын нэг нь яалт ч үгүй АН байдаг. Энэ 2024 оны сонгуульд ч тэр байр суурьтаа л байна. Тэр хэрээр энэ намын дотоодод эрх мэдлийн төлөөх тэмцэл хөшигний ард үргэлжилсээр байгаа юм. Үүнийг нөгөө л хэлээд байдаг АН дахь олон фракцтай холбож ойлгож болно. Өчигдөр тус намын хэсэг гишүүн Улс төрийн зөвлөлдөө шаардлага хүргүүлжээ. Түүндээ “...УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хууль санаачилж, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан хуулийн төсөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүхийн эрх ашгийг ноцтой хөндсөн сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байна. Иймд АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлыг 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр яаралтай хуралдуулж, энэ хуулийн төслийн талаар албан ёсны байр сууриа олон нийтэд илэрхийлэхийг шаардаж байна” гэсэн байна. Хамгийн гол нь энэ шаардлагыг О.Алтангэрэл, Т.Батцогт, Ц.Батхуяг, П.Галиндэв, Б.Ган-Очир, Ш.Жандос, Ц.Одонтунгалаг, Н.Пунцаг, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж нарын АН дахь нэг талын төлөөллүүд гаргасан нь анхаарал татаж байна. Энэ нь Улс төрийн зөвлөлд байдаг “нөгөө тал”-даа ийм шаардлага хүргүүлж буй хэрэг юм. Улс төрийн хүрээнд уг шаардлагыг “...Хөрөнгө оруулалтын хуульд анхаарсан гэхээсээ АН-ын фракцуудын бие биедээ үзүүлж буй шахалт” гэж үзэгсэд олон байна. Нэг үгээр хэлбэл, тэдний шахалт цаашаа үргэлжилж мэдэх аж. Тэр нь яг одоогоор АН дахь хамгийн том асуудал болоод байгаа намын даргын суудалтай холбогдож мэднэ. Учир нь АН ирэх сонгуульд хэн гэдэг даргатай орох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Өнөөгийн дарга нь хөдөлж мэдэх асуудал нээлттэй байгаа гэсэн үг. Ил гарч, эн талаар ярьж байгаа нь тодорхой зүйл хэлэхгүй чүгүйсгэхгүй байгаа нь үүнийг нотолно. Ер нь бол энэ нууц биш болсон. “Нэр дэвшигч” нь ч тодорсон. Яг нэр дэвшээд гараад ирвэл яггүй өрсөлдөх нэр дэвшигч л дээ. Товчхондоо, Лу.Гантөмөрт тун халтай.

Тэр утгаараа, УИХ баталж, СЕХ-ноос гаргасан хуанлийн дагуу бүх зүйл албажихаас өмнө АН-ын даргын суудлын төлөөх томоохон үйл явдал өрнөх магадлалтай болоод байгаа юм. Дээр хэлсэнчлэн АН-ын одоогийн удирдлага, Улс төрийн зөвлөл хийгээд орон нутгийн намууд, бусад холбоод гэсэн эсрэгцлээр намын даргын асуудлыг “ярих” бололтой. Тэгэхээр ирэх өдрүүдэд ийм үйл явц илэрхий өрнөж, АН-ын дарга Лу.Гантөмөр рүү намынх нь зарим фракцын зүгээс ирэх шахалт ч идэвхжих төлөвтэй байгаа юм. Хамгийн гол нь АН-ынхан дунд “...Намын дарга фракцуудын эв нэгдлийг хангахгүй байна. “Залуучууд” зочид буудалд очиж байрлачихаад нэг талын байр сууриар асуудалд ханддаг боллоо. Энэ нь ирэх сонгуульд нэр дэвших мандатын хуваарилтад нөлөөлөхөөр болчихлоо” гэцгээж байна. Мөн “...Намын удирдлагууд Солонгосын PR компанитай хамтарч ажиллаж, Монголд урьж авчраад, өөрсдөө явж очоод заавар зөвлөгөө авч байна. Ер нь тэр ямар зорилго, агуулга, чиглэлтэй компани вэ гэдгийг нийт гишүүддээ мэдээлэх шаардлагатай. Хөрсөн дээр буухгүй зөвлөгөөнийх нь үр дүн сонгуулиар тааруухан гарах магадлалтай байна” гэсэн яриа гарах болсон. Энэ мэтчилэн Лу.Гантөмөрийг намынх нь фракцууд, гишүүд нь “ойлгохгүй” байгаа нэлээд асуудал байгаа аж. Тиймээс тэрбээр цагаан сар өнгөртөл яаж ийгээд ганцхан сар тэсэх хэрэгтэй болж байгаа юм. Тэгж чадвал 2024 оны сонгуульд АН-ын дарга хэвээрээ, намаа удирдаж орно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 6 (7250)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22