Замын-Үүд-Эрээн боомтын ажиллах цагийн хуваарийг 24 цагаар туршилтаар ажиллуулна

2023-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

П.АМГАЛАН

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО, Ганьсу мужид албан ёсны айлчлал хийж, холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.  Уг айлчлал нь хоёр орны Ерөнхийлөгчийн 2022 онд хийсэн уулзалтын үеэр тохирсон худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд боомтын үүрэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой аж. Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга уулзалтын үеэр хоёр улсын хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг өргөжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийг уялдаатай төлөвлөх, санхүүжилтийг шийдэх боломжийн талаар ярилцсан байна. Тодруулбал, талууд Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын Монгол, Хятад талын чухал зангилаа болох Замын-Үүд-Эрээн боомтын ажиллах цагийн хуваарийг 24 цагаар туршилтаар ажиллуулах шийдвэрт хүрчээ. Боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр зарим боомтын цагийн хуваарийг уртасгах асуудлаар хятадын талтай ийнхүү хэлэлцэж тохирсон нь Монгол, Орос, Хятад гурван улсын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх, боомтуудаар нэвтрүүлэх ачаа барааны урсгалыг нэмэхэд чухал шийдвэр болсныг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

1 цаг 32 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

1 цаг 50 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

1 цаг 54 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

2 цаг 5 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

2 цаг 9 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

2 цаг 13 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

2 цаг 16 мин
Парламент ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

2 цаг 19 мин