Б.САНСАР
Хонгконгийн супер-од Жеки Чаны хүү Жейси Чаныг Бээжин хотноо хар тамхины хэргээр баривчилсан тухай “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээллээ. 31 настай түүнийг Тайванийн 23 настай киноны од Кай Когийн хамт саатуулжээ. Бээжингийн цагдаагийн газраас мэдээлснийг үзвэл саатуулагсад марихуан хар тамхи хэрэглэсэн, 100 грамм хар тамхи хадгалсан тул ийнхүү баривчлагдсан байна.
Энэ хоёр алдартныг Хятад даяар сүүлийн 20 жилд болоогүй хар тамхи хэрэглэгчдийн эсрэг хийсэн томоохон кампанит ажлын үеэр 7800 хүний хамт саатуулсан гэнэ.