О.Байгаль: Би чанарыг эрхэмлэдэг

2014-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Хөгжмийн ертөнцийн хатан хаан нь хийл хөгжим. Намуухан эгшиг, нарийхан чавхдас нь хүний чихэнд биш сэтгэлд эгшиглэдэг увидастай. Тэгвэл энэ л хөгжмийн аялгуугаар амьдарч яваа хийлч О.Байгалийг “Хобби” буландаа урисан юм. Тэрээр чөлөөт цагаараа аэробикээр хичээллэдэг. Харин хобби нь гутал цуглуулах. Гэхдээ таарсан дэлгүүрээсээ, таалагдсан бүхнээ авдаггүй. Чанарыг эрхэмлэж, эдэлгээг нь хардаг юм байна. Хийлч О.Байгаль “Бүсгүй хүн бүхэн өөртөө цаг гаргаж, гоо сайхандаа анхаарах ёстой” гэж үздэг. Тиймээс гадаад төрх, гоо сайхандаа цагийг харамгүй зориулдаг гэнэ. Тэрээр өндөр өсгийтөөс илүү хөлд эвтэйхэн, цэвэрхэн гуталд дуртай гэсэн. Гэхдээ ажил, мэргэжлийн онцлогоос болоод өсгийтэй гутал олонтой болсон байна. Түүнд зөвхөн гутлуудаа хийдэг шүүгээ бий. Тэрээр гутлаа зун, хавар, намрынх гэж ялгаад тус бүрт нь тасалгаанд тавьдаг гэнэ. Мөн элгэн болон арьсан гутлуудаа тусад нь хадгалдаг ажээ. Харин хэдэн хос гоёлтой болсноо хараахан тоолж амжаагүй гэв. Түүний хавар, намрын сонголтод бор, хар өнгө зонхилдог. Харин зуны улиралд гэгээлэг өнгийн туфелиэр гангарах дуртай. Мөн гадаад явахдаа заавал гутлын дэлгүүрээр ордог гэнэ. Арьсан гутал эдэлгээ урттай, чанартай байдаг учир тэр л сонголтдоо үнэнч байдаг тухайгаа ч ярьсан юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22