Т.САЙХАН
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Тавантолгой" дулааны цахилгааны станцын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Ингэснээр эхний ээлжид "Тавантолгой" ДЦС-ын 300 МВт-ын блокийг барихаар боллоо. Хэрэглээ тогтмолжоод ирэхээр гурав дахь блок буюу 105 МВт-ын хүчин чадалтай станцыг нэмж барина. "Тавантолгой" ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл, санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлана. Монголын талын хөрөнгө оруулалтыг ЭХЯ, ТӨБЗГ-ын өмнөөс "Эрдэнэс Тавантолгой" компани 100 хувь санхүүжүүлнэ. "Тавантолгой ДЦС" ТӨХК ТЭЗҮ-д Хөгжлийн Банкнаас зээл авсан байсан. Энэ зээлийг "Эрдэнэс Тавантолгой" компани барагдуулна. Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын хүчин чадалтай "Тавантолгой" ДЦС-ыг барихад 600 орчим сая доллар шаардагдана. Үүний 70%-ийг тендер авсан компани, үлдсэн 30% буюу 180 сая орчим ам.долларыг гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцна. "Тавантолгой" ДЦС-ын төслийн гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд барина. Төслийн санхүүжилт авсан зээлийг ДЦС ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх тооцоолол гарсан"гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn