БЭТ: 100 мянган төгрөг тараах уу, угаах үйлдвэр барих уу?

2023-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж,  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны тухай мэдээллийг сонслоо.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

-Уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүний чанарыг шийдэх ганц арга бол угаах үйлдвэрийг яаралтай ашиглалтад оруулах юм. 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна.  Тус компани 13 жилийн хугацаанд сайн чанарын коксжсон нүүрсээ л зарж ирсэн. Бид одоо сорчлохгүй. Сул коксжсон болон эрчим хүчний нүүрсээ зарж байж “Эрдэнэс Тавантолгой” ХК цаашид ашигтай ажиллана. Бүтээгдэхүүнээ зах зээлд таниулж, сурталчлах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Үндсэн үйл ажиллагаатай хамаарахгүй төслийг санхүүжүүлж байсан суудал бий. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо гээд адилхан нүүрсний уурхай ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сүүлийн олон жилийн хугацаанд зээл хэлбэрээр мөнгө өгч байсан. Энэ байдлыг зогсоох талаар "Эрдэнэс Монгол" ХХК-тай ярилцаж байгаа. Уг нь тухайн хоёр компани бие дааж үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. БЭТ-ийн ажиллах хугацаа дуусаж байгаа нь үнэн. БЭТ-ийг үргэлжлүүлэн ажиллуулах хугацааг зургаан сараар сунгахаар ярьж байна. Эцсийн шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Цаашид нүүрсээ биржээр тогтмол борлуулах худалдан авагч талтай хийдэг гэрээ хэлэлцээг сайжруулах тал дээр УУХҮЯ шууд удирдлагаар бус бодлогоор хангана. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 -1072 хувьцааны ногдол ашиг олгох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

-Бид 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Тухайн хүмүүст ногдол ашиг гэж 100 мянга орчим төгрөг тараах нь зөв үү, нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, нэмэлт орлого олох уу гэдэг сонголтыг хийх ёстой болоод байна.  Өмнө нь 2019 онд нэг хүнд ногдол ашиг гэж 96 мянган төгрөг тараасан юм билээ. Бүтээгдэхүүний чанарын асуудал яригдаж буй учир бүх зүйлийн гаргалгаа бол угаах үйлдвэр. Уг үйлдвэрийг л яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй. Үүнийг бид зорьж ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)

 

Ddavaa
Yaqui ch bodson ugaah uildveree ashiglaltad oruulchihaad 2024 ond 200-300-in noogdol ashig taraasan ni deer biz deeHuvitaaa gargaval huvitsaagui based game ahmaduudad avyaa gesen ni Helen huvitsaa under ugehiig bodooroi "Yaridag ch hun alga daa "erdeniin huvi" ch odor leelee boloo biz dee
Мөнгөө авья
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 33 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 33 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 33 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 33 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 33 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

13 цаг 44 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

13 цаг 45 мин