Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүмогийн их аварга какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа

2023-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа. Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу аварга, сайхан залуучууд сүмогийн дэвжээнд түрэн гарч ирж байна. Сумогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Сүмогийн аваргууд маань Монгол Улсаа дэлхийд таниулахад мөн эх орныхоо хөгжилд залуу үеэ манлайлан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд түүнд амжилт хүслээ.

 

“Сүмод ороод 22 жил болохдоо 20 жилд нь сайхан барилдаж, 2021 оны гуравдугаар сард зодог тайлсан. Үс авах ёслол хийдэг уламжлалтай”-г их аварга, Какурюу М.Ананд ярилаа. Мэргэжлийн сүмогийн ёс уламжлал, монгол залуусын амжилтын талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 52 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 52 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 52 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 52 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 52 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

14 цаг 1 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

14 цаг 3 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

14 цаг 4 мин