Г.Занданшатар: Ганц хоёр үл бүтэх этгээдээс болж төрийн албан хаагчдын нэр хүнд унадаг

2023-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийг анх 2018 онд олон улсын туршлагыг тусгаж боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Үүнээс хойш таван жил өнгөрсөн байна. Ажлын хэсэг Япон улсын төрийн албаны ёсзүйн тухай хууль, Герман улсын сахилга хариуцлагын тухай хууль, Канад болон Европын улсуудын төрийн албаны ёсзүйн код, стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Улмаар 2019 оны хоёрдугаар сарын 1-нд ХЗДХЯ-ны санал дэмжигдэж, УИХ дээр ажлын хэсэг байгуулж ажиллаа. 

Тус хуулийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Энэ хуулийг боловсруулах шаардлага үүссэн. Нэгдүгээрт, нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих шилжилтийн үед стандартын хэм хэмжээ өөрчлөгддөг. Гэтэл шинэ стандарт бий болоогүй удсан. Тиймээс төрийн албанд ёсзүйг хуульчилж байж, хууль зүйн амин сүнс уг үндэс тогтох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ёсзүйг хэм хэмжээ болгож хуульчилж байж, хууль хэрэгжих үндэс болно. Хуулийн үндэс нь ёс суртахуун, ёсзүй гэж үздэг. Энэ бол төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх асуудал.

Ганц хоёр үл бүтэх этгээдээс болж монгол төрийн албан хаагчдын нэр хүнд бүхэлдээ унадаг. Тиймээс төрийн албан хаагчдаа хамгаалах хууль юм.

Монгол Улсын хэмжээнд 4232 төрийн байгууллага ажиллаж байна. Энэ байгууллагуудад төрийн албаны ёсзүйн зөвлөл ажиллах ёстой. Одоогийн байдлаар 2691 төрийн албаны ёсзүйн зөвлөл байгуулагдаад ажиллаж байна. Гэхдээ нэгдсэн удирдлага стандарт, мэргэжил арга зүйн зөвлөгөө удирдамж байхгүй учир танил тал, дур зоргоороо хэдэн хүн томилогдоод өөр өөр шийдвэр гаргаад явж байна. Ажлын байранд архидан согтуурах 91 зөрчил гарсан байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

3 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

3 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

3 цаг 36 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

3 цаг 36 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

3 цаг 36 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

3 цаг 36 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

3 цаг 36 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

13 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

13 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

13 цаг 49 мин