Ч.Хүрэлбаатар: Хөдөөгийн иргэдийн бодит орлого 15.6 хувиар буурсан

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувиар өслөө. Цаашид бид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр хувь хэмжээнд хүргэх бодлогыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Манай улсын эдийн засаг энэ онд дор хаяж зургаан хувиар өсөх боломжтой. Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд өргөн мэдүүлэх тухайд гишүүд санал нэгдлээ. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Төсвийн үндсэн тэнцэл эерэг байх нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Инфляцыг буулгахад чиглэсэн төсвийн бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрс дээр нэмээд зэс, цайр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнийг биржээр зарна. Төсвийн орлого нэмэгдэхэд төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах зориулалттай төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна.

Хөдөөгийн иргэдийн бодит орлого өнгөрсөн онд 15.6 хувиар буурсан. Махны болон арьс ширний экспорт нэмэгдлээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар арьс ширний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар нэмэгдсэн. Эдийн засгийн бодлогоо зөв болговол хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ онд өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

зочин
Мэргэшсэн хулгайч Ч Хүрэлбаатараа чи ард иргэдийн боломжоос хулгай хийсэн хулгайч та эхлээд өөрийгөө шалгуул за Чи Монголын хөгжилийн гол садаа шүү зайл даа Мэргэшсэн хулгай ч аа
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 36 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 36 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 36 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 36 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 36 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 46 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 49 мин