УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

2023-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг төслөө өргөн барилаа. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг дараах таван онцлогтой төсөл боловсруулаад байгаа юм.

  1. Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.
  2. Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан. 
  3. Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. 
  4. Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болгосон.
  5. Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуулиар 20 хувь байсан.

Засгийн газар УИХ-ын сонгуулийн тухай хуульд 30 гаруй санал өгсөн.  Нэгдүгээрт, дээрх гишүүдийн боловсруулсан гишүүдийн хуулийн төслийн хүрээнд парламентын гишүүдийн боловсруулсан хуулийн төслөөр жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын нийт гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэдгийг боловсруулан оруулж ирсэн. Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн саналыг боловсруулсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай болгох зарчмыг баримтлаад, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгох боломж гаргах саналыг Засгийн газраас өгсөн. 

Эх сурвалж:www.polit.mn 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 29 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 29 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 29 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 29 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 29 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 41 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 42 мин