“Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах үүрэг хүлээсэн”

2023-04-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Хууль зүйн байнгын хорооноос  Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, тус яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг болон иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл  оролцсон юм.   Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ардчилал гэдгийг юу дуртайгаа хийж болно. Гэр бүл, нийгмийн харилцаанд, төр иргэний харилцаанд хэм хэмжээ баримтлахгүйгээр оролцож болно гэсэн ойлголт нийгэмд бий болсон байна. Иймээс ёс зүйн алдагдсан хэм хэмжээг сэргээхийн тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа. Ёс зүйн тухай хууль, Шүгэл үлээгчийн тухай хууль, УИХ-ын Хянан шалгах хуулиуд бүгд хоорондоо уялдах шаардлагатай.  Мөн авлигын хэрэг  нууц далд байдалд хийгддэг, эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас язгуур үндсийг таслан зогсооход зөвхөн нэг байгууллага, төрийн байгууллагын үүрэг мэтээр хязгаарлаж болохгүй. Бүх нийтийн оролцоо дэмжлэг чухал.  Үүгээрээ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь онцгой ач холбогдолтой.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Монгол Улс НҮБ-ын  Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэн орж, парламент соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа.  Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс анхдагч хуулийн төслийг боловсруулсан.

 

“Нээлттэй нийгэм форум” ТББ-ын эрх зүйн хөтөлбөрийн менежер  Д.Бадамрагчаа:

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд тухайн шүгэл үлээгч буюу иргэнийг аливаа эрсдэлээс сэргийлэх хуулийн хамгаалалтыг хангалттай түвшинд хийх шаардлагатай. Мөн материаллаг  ашиг хонжоо харахаас сэргийлсэн заалтуудыг нарийвчлан тусгах шаардлагатай байна.

 Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсад нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэн төрийн хамгаалалтад орох алхмыг дэвшилд хүргэсэн эрх зүйн зохицуулалт бүхий сайн хууль гарахын төлөө хамтран ажиллая”  гэв.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн билээ. Засгийн газраас Авлигатай тэмцэх таван Ш хөтөлбөрийн хүрээнд энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 68 (7053)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 34 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 34 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 34 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 34 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 34 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 43 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 45 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 47 мин