Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзжээ

2023-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

​Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2023.04.03/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны төв байранд болсон ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Алексей Евсиковыг үдэн гаргах ёслолын ажиллагаанд оролцож, арга хэмжээний үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаатай орнуудын хоёр талын хамтын ажиллагаа бүхэлдээ амжилттай сайн хөгжиж байгааг дурдаж, зарим тулгамдсан асуудлуудад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковт хүсэлт болгов. Тухайлбал, хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг хийгдэхгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Москва-Улаанбаатарын хооронд тогтмол шууд нислэг хийгдэж байх нь иж бүрэн стратегийн түншлэлтэй, хөрш зэргэлдээ найрсаг орнуудын ашиг сонирхолд бүрэн нийцэх учиртай гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын гурван талын хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлж, бусад бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай уялдуулан, хөрш гурван орны хамтын ажиллагааны бодитой үр дүнг гаргах тал дээр анхаарч ажиллахыг хүссэн байна.

Уулзалтаар Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улс өөрсдийн гадаад бодлогын үзэл баримтлалаа тууштай хамгаалан, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэхийн сацуу уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөршүүдтэй харилцах харилцаандаа тэргүүлэх зэргийн ач холбогдол өгдгийг онцлон, Монгол Улсын байр суурийг хүндэтгэн ойлгож хүлээн авдаг Оросын талд талархал илэрхийлэв. Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон А.Н.Евсиковтой бүхий л талаар хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 39 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 39 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 39 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 39 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 39 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 39 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 39 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 49 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 51 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 52 мин