Онцгой дэглэмийн хугацаанд 1.2 сая долларын борлуулалт хийжээ

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулав. Онцгой дэглэм тогтоосноос хойш таван сарын хугацаанд 13.0 сая тонн нүүрс борлуулж 1,260,6 сая ам.долларын борлуулалт хийв. Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд 755.6 сая ам.доллар бэлнээр, 208 сая ам.доллар оффтейк, 296.9 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.

Онцгой дэглэм тогтоож нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллароор давуулан биелүүлэв. Өмнө нь 2019 онд 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол 2022 онд түүхэндээ хамгийн их 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Мөн нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2022 онд Эрдэнэс тавантолгой ХК-г 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүллээ.

2023 оны төсөвт Эрдэнэс тавантолгой ХК-г 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон ч оны эхнээс 3 дугаар сарыг дуустал 7.5 сая тонн нүүрс борлуулан жилийн эцсээр 24-30 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй байна. Эрдэнэс тавантолгой ХК нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж нийт 416.000 тонн нүүрс борлууллаа. Үүнээс коксжих нүүрсний 5 удаагийн арилжааг явуулж 224.000 тн нүүрс арилжаав. Уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам.доллароор борлуулж эхэллээ. Түүнчлэн, 3 дугаар сарын 24, 31 өдрүүдэд 2 удаагийн арилжаагаар нийт 192.000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай арилжлаа. Эрчим хүчний нүүрсийг урд нь 2020 онд тонн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг одоо хил нөхцөлөөр, биржээр 70.3-73.3 ам доллароор худалдан борлууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 38 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 38 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 38 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 38 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 38 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 38 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 38 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 47 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 49 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 50 мин