Эрдэнэсийн сангийн тухай төслийг нээлттэй хэлэлцэв

2023-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн орлого, зарлагатай холбоотой тогтоолын төслийг хэлэлцлээ. Эрдэнэсийн сангийн асуудал нь маш нууц зэрэглэлд багтаж, хэлэлцэгддэг байсан ч 2022 онд баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ил нээлттэй хэлэлцэх боломжтой болсон юм байна.  Төслийн хэлэлцүүлгийн үеэр Төвбанкинд тушаагдах алтны хэмжээ энэ жил буурсан тухай асуудлыг зарим гишүүн хөндөж холбогдох хүмүүсээс шалтгаан, нөхцлийг тодруулав. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төвбанк 2021 онд 21.9 тонн алт авсан гэж ойлгож байгаа. Гэтэл 2023 онд 17 тонн алт худалдан авна гэжээ. Хил гааль нээгдлээ хулгай нь дийлдэхгүй гэж үзэв үү, эсвэл алт олборлолт буурав уу. “Оюу Толгой” компани 2021 онд 1.9 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолсон. Үүнээс 300 орчим сая ам.доллар нь алт шүү гэдэг. Цаашдаа “Оюу Толгой” компанийн баяжмалыг дагаж гарч байгаа алт дээр ямар бодлого барих юм.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Цар тахлын хуулиар Төвбанк алтны компаниудад санхүүжилт олгож байсан. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд алт худалдан авалт харьцангуй өндөр дүнтэй байсан. Энэ хөтөлбөрт нийтдээ 505 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуй нэгжүүдэд урт хугацаатай болон богино хугацаатай олгосон. Хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны сүүлчээр дууссанаар хөтөлбөрийн хэрэгжилт ч  дууссан.  “Оюу Толгой” компанийн хувьд валют арилжаанд валют нийлүүлдэг. 2021 онд 873 сая ам доллар, 2022 онд 1.3 тэрбум ам.доллар, 2023 онд одоогоор 443 сая ам.доллар нийлүүлээд байна. "Оюу Толгой"-н баяжмал нь хүдэр хэлбэрээр алттай хамт хилээр гарч байгаа.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Эрдэнэсийн санд үнэт зүйлийг ямар журмаар худалдан авдаг вэ.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

- Эрдэнэсийн сангийн үндсэн сан нь байнгын болон байнгын бус гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Байнгын хэсэгт бүртгэгдсэн аливаа үнэт зүйл, олдворыг Эрдэнэсийн сангаас гаргах, худалдан борлуулах нь хориотой. Байнгын бус хэсэгт байгаа үнэт зүйлийг УИХ-ын шийдвэрээр зарж, борлуулж болно. 2022 оны тухайд хоёр тэрбум төгрөгийн археологийн үнэт олдвор, үнэт зүйл шилжүүлэн авахаар төсөв батлагдсанаас 900 сая төгрөгийн худалдан авалт хийгдэж, Эрдэнэсийн санг баяжуулсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Эрдэнэсийн сангаас ховор түүхэн зураг, уран баримал алдагдсан гэдэг яриа байдаг. Арга хэмжээ авсан уу?

 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:

-Эрдэнэсийн санд түүх соёлын хосгүй үнэт  болон үнэт гэж ангилагдсан үзмэрүүдийг Соёлын өвийн үндэсний төвийн дүгнэлтийн дагуу Монголбанкны мэргэжлийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Эрдэнэсийн санд худалдан авдаг. 1984 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор Эрдэнэсийн сан үүсгэн байгуулагдахдаа үнэт металл, эрдэнэсийн зүйлээр хийгдсэн түүх соёлын хосгүй үнэт зүйлүүд шилжиж ирсэн байдаг. Эрдэнэсийн санд одоогоор нэг их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна. Үнэт өв алдагдаагүй, жил бүр тооллого хийж, баталгаажуулдаг. Хөндлөнгийн аудит ажиллаж, мөн баталгаажуулдаг гэлээ.

Ийнхүү Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хурааж баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 66 (7051)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 58 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 58 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 58 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 58 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 58 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 58 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 58 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 8 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 9 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 11 мин