Б.ОД
Замын хөдөлгөөнд оруулж буй зохион байгуулалтын талаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт хийсэн хөдөлгөөний зохицуулалтын үр дүн ирэх долоо хоногт гарна. Цагаан хаалга хүртэлх зам, Чингисийн өргөн чөлөө, Ажилчны гудамж, Алтай хотхоны урдуурх замын хөдөлгөөний эрчим сайжирсан байвал туршилт хийсэн замын хөдөлгөөний өөрчлөлтийг үргэлжлүүлэх шийдвэрээ гаргуулна. Нийслэлийн Засаг дарга, түгжрэлийг бууруулах Үндэсний хороонд үр дүнг танилцуулна гэсэн үг.Хэрэв эерэг үр дүн гарахгүй бол шийдвэр гаргахгүй.Цаашид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн уулзварт хөдөлгөөний зохион байгуулалт хийнэ.Гэрлэн дохионы зохион байгуулалтыг хүчирдэггүй учраас ТЦА-ны замын цагдаагийн алба хаагчийг гурван ээлжээр төвийн замуудад ажиллуулдаг.Хиймэл оюун ухаанд суурилсан гэрлэн дохионы зохицуулалтыг нэвтрүүлнэ" гэв.
Эх сурвалж:www.polit.mn