Г.Сайханбаяр: Оюутан цэрэгт орон нутгийн суралцагчдыг хамруулахаар боллоо

2023-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах суралцагчийн тоог энэ жил 1500 болгох шийдвэр өчигдөр гарсан билээ. Энэ талаар БХЯ-наас мэдээлэл өглөө.

Батлан хамгаалахын сайд  Ч.Сайханбаяр "Гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1,000 гаруй оюутан бүртгүүлжээ. Оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг цахим бүртгэлээс авч сонгон шалгаруулалт хийнэ.

Хөтөлбөрт зөвхөн нийслэл хотын оюутан залуус хамрагддаг байсан бол Батлан хамгаалахын сайдын хувьд шийдвэр гаргаж, орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-ийн суралцагчийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ жилээс эхлэн 1,500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулах шийдвэрийн дагуу “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуусыг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна" гэв.

Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад нэгдүгээр дамжааны 8,247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2.8-аас дээш) 4,887 оюутан байгааг мэдээллээ.

Оюутан цэрэг хөтөлбөр 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин