АН-ын бүлэг Д.Бат-Эрдэнийг өмөөрөв

2023-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлэг өнөөдөр /03.27/хуралдаж, мэдээлэл хийлээ.  АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Хаврын чуулганаар хэлэлцэх гол гол хуулиудын талаар хэлэлцлээ. Ингээд Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдлээ. Хоёрдугаарт, УИХ-аар зарим гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай асуудал орж ирж байна. Энэ асуудалтай холбоотой бүлгийн гишүүд санал солилцож, байр сууриа нэгтгэлээ. Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчөлт оруулснаар хэрэгжих боломжтой болох зүйл заалтууд бий. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандахаар бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ц.Туваан нар оролцсон ажлын хэсгийг намын дотоод зохион байгуулалт, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болоод, Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн жаргал зовлонг мэдэх хүмүүсийн саналыг нэгтгэхээр байгууллаа" гэв.  Мөн тэрбээр "Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал орж ирсэн. Манай бүлгийн гишүүний нэр ч тус нэрс дотор байгаа учраас бид нухацтай ярилцлаа. Хамгийн гол нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль хэрэгжүүлэх нь Монголын төр засаг, олон нийтийн дэмжлэгтэй явах учиртай. УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг "Тавантолгой" буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.

 Д.Бат-Эрдэнэ гишүүний  хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Иргэн
Их хурлын гишүүнээс түр татгалзаад шалгуулчихад юу нь болохгүй байгаа юм бээ??? Үнэхээр буруугүй бол буцаад гишүүн болно биз, буруутай нь батлагдвал ял аваад суудаг газар луугаа явна биз
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 32 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 45 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 51 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 52 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18