Н.Учрал: Shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ

2023-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал шилэн ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газраас хэрэгжүүлж буй "Таван Ш" ажиллагааны Шилэн ажиллагааг миний бие ахалж байна. Энэхүү ажиллагаа мэдээллийг нээлттэй, ил тод болгохоос эхэлж байгаа. Өнөөдрөөс shilen.gov.mn цахим хуудсыг ажиллуулж 2590 аж ахуйн нэгж, 3426 тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна. Ингэснээр иргэд төрөө хянах, хэвлэл мэдээлэл илүү тодорхой эх сурвалжтайгаар мэдээллэх боломж бүрдэнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахунй нэгжүүд, төрийн үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагууд, МҮОНРТ, улс төрийн намууд зэрэг байгууллагууд 209 нээлттэй мэдээллийг ил болгох үүрэгтэй. Үүнд нь, байгууллагын төсөв санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаа зэрэг мэдээллүүд хамаарна.

Бид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд төрийн бүх байгууллага руу мэдээллээ ил болгооч гэсэн албан хүсэлт, шаардлага илгээсэн. Өнөөдөр мэдээллийг ил тод болгож байна гэж байгаа боловч найман жилийн өмнөх мэдээлэл тавьчихсан цахим хуудастай төрийн байгууллага ч байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ ил болгохыг шардсан албан бичигт 12 аймагт огт хариу ирүүлээгүй. 38 агентлагаас 18 нь мэдээллээ огт ирүүлээгүй. Мэдээллийг ил болгох үүргээ биелүүлэхгүй байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18