Орос орноор аялж танилцах виртуал платформыг нээв

2023-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ОХУ-ын бизнес, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн “Ворота в Азию” (Азийн хаалга) үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Улаанбаатар дахь Русский дом)-д өнөөдөр нээгдлээ. Манай улсад 37 дахь удаагаа болж буй тус үзэсгэлэнд Оросын уламжлалт эмчилгээ, анагаах ухаан, аялал жуулчлал, барилга, эрчим хүч, мебель, мод, модон эдлэл, хүнсний 10 гаруй компанийн төлөөлөл оролцож бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн хүрээнд мөн “Здравствуй, Россия” (“Сайн байна уу? Орос орон”) нэртэй VR платформ нээлтээ хийнэ. Тус виртуал платформ нь "Улаанбаатар Русский дом"-оор орж, тухлан саатах Монголын иргэд, зочдод Оросын байгаль, түүхэн дурсгалт газраар дэвшилтэт технологи ашиглан танилцах шинэ боломж олгож байна. Платформын төв байрлаж буй танхимын элементүүдийг Оросын уламжлалт хэв маягаар буюу ардын соёлыг шингээсэн модон эдлэлийн үндэсний загвараар тохижуулжээ.

“Здравствуй, Россия” VR-д зочилсон хүмүүс Оросын хотуудаар аялж, жуулчлалын шилдэг маршрут бүхий түүхэн дурсгалт газрууд, музейтэй танилцах юм. Жишээ нь, Байгаль далайгаар аялах монгол иргэд тус нуурыг бүхэлд нь харж, хаана нь очиж тухлан, юу үзэж харахаа сонгох боломжтой аж.

Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр мөн ОХУ-ын Эрхүү хотын зураач, багш Владимир Бешновын дурсгалд зориулсан үзэсгэлэнг нээв. Тэрээр Бүх Оросын зураачдын холбоо, ЮНЕСКО-ийн дэргэдэх Дүрслэх урлагийн Олон улсын холбоо, Оросын дизайнеруудын холбооны гишүүн, Монгол оронд хайртай, монголчуудын дотны анд байсныг СУИС-ийн хүндэт профессор, “Монголын салхи” төслийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэн дурсан ярив.

Түүний амьдрал ахуйг байгаль хийгээд аялал жуулчлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. В.Н.Бешновын уран бүтээлийн дийлэнх хэсэг нь Монгол, түүний дахин давтагдашгүй байгальд зориулсан байдаг. Тэрээр ганцаарчилсан болон муж, бүс нутаг, олон улсын хэмжээнд олон үзэгэлэн гаргаж байсан. В.Н.Бешновын шууд оролцоотой зохион байгуулсан томоохон төсөл бол дэлхийн 7 орон, түүний дотор Монгол, Оросын зураачид оролцсон “Монголын салхи” үзэсгэлэн юм хэмээн тэрбээр хэллээ.

Улаанбаатар дахь "Русский дом"-д нээсэн үзэсгэлэнд мөн Эрхүүгийн зураач Валентина Державинагийн “Монгол Говь” хэмээх алдарт зургийг үзэх боломжтой аж.

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 39 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 45 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 5 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18