Сайн дурын өглөгч буюу доноруудыг дэмжсэн шинэ хууль

2023-03-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 насаар хязгаарладаг аж. Монголд амьд донорын насны энэ хязгаар 25 байгаа бол ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Донорын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 21 болгосон шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэх юм. 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал  хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэл бий болгодог аж. Харин 21 нас болгосноор  235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой. Бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай ч тохирох донор олдохгүйн улмаас хүлээх жагсаалтад бичигдсэн 550 гаруй хүн бий. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг хууль санаачлагчид хэлж байв. Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулна гэж үзэж байгаа юм. Мөн амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн бол ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.5 сая төгрөгөөр шинэчлэн тогтоосон нь энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Монгол Улс 2022 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 256 иргэнд бөөр үүний 215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос, 194 иргэнд элэг шилжүүлэн суулгаснаас 172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос, 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байгаа юм. Тэгвэл гурван сарын дараа хэрэгжиж эхлэх Донорын хуульд орсон гол өөрчлөлтүүдийг хүргэж байна.

 

-“Амьд донор" гэж өөрийн болон хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгээ сайн дураар өгөгч.


-"Aмьгүй донор" гэж тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцос.


-Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгаж болно.


-Авлагагүй, сайн дурын байх хүний эмзэг мэдээллийг хамгаалах.


-Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулна.


-Донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авна.


-Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлж 10 сая төгрөг байхаар тогтов.


-Цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.


-Цусны байнгын болон амьд донорт эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна.


-Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.


-Цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулна.


-Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно.


-Амьд донор болон цусаа 35-аас дээш удаа өгсөн донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 60 (7045)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин