Эрэгтэйчүүдийн нийгэм, сэтгэл зүйн судалгааг танилцууллаа

2023-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-ийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулахаар ажиллаж байна.

Манай улсын нийт хүн амын 49 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг ба дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9.7 жилээр бага байгаа нь дараах шалтгаантай байна. Үүнд:

Амиа хорлолт. Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд байдаг.

Зам тээврийн осол. Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2.8 дахин илүү нас бардаг.

Бусдад хорлогдох. Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4.1 дахин их байдаг.

Бусад осол. Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3.8 дахин их байдаг.

Үйлдвэрлэлийн осол. Энэ тохиолдолд мөн л эрэгтэйчүүд зонхилдог байна.

Гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдийн  57 хувийг согтуугаар үйлдэж байгаа бол 88 хувь нь эмэгтэйчүүд өртөж хохирсон байна.

Эдгээр тоо баримтаас харахад эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн цогц  үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх нэгдсэн аргачлал, арга зүйтэй болох, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэхэд чиглэсэн шаталсан сургалтаар сургагч багш бэлтгэх, цаашид магадлан итгэмжлэгдсэн ТББ-тай гэрээ байгуулж, урт хугацаанд ажиллах шаардлагатай байна.

Иймд тус яамнаас эрэгтэйчүүдийн чиглэлээр хийсэн судалгаануудыг танилцуулах, эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр боловсруулагдсан судалгаа, гарын авлага, арга зүйг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 40 гаруй мэргэжилтэн, судлаач, эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын тэргүүн нар оролцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж:www.polit.mn

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 12 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18