"Тавилга, эд хогшил шилжүүлэх асуудлыг парламент хэлэлцэх ёсгүй"

2023-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхэллээ.  Чуулганы эхэнд “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж байна. 

Уг тогтоолын төслийн агуулга нь төрийн байгууллагуудад хэрэглэж байсан хуучин тавилга, эд хогшил , УАЗ фургон, УАЗ-469 зэрэг автомашинуудыг аймгуудад шилжүүлэх тухай юм. Засгийн газар ийм асуудлуудыг УИХ-аар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байгаад зарим гишүүд дургүйцлээ илэрхийлж байлаа. Хуулиа өөрчилж, Засгийн газар дангаараа шийддэг болох хэрэгтэй гэж байв. УИХ-ын дарга ч энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "1996 оноос хойш ингэж шийдэж ирсэн хуулийн гажуудлыг зас гэхээр засахгүй. "Эрдэнэт" гэх мэт том асуудлыг болохоор УИХ-аар оруулж ирэхгүй шийддэг хэрнээ тавилга, эд хогшил шилжүүлэх болохоор оруулж ирээд цаг үрээд байдаг. Хуулийн төслөө оруулж ирж, УИХ-д хүндэтгэлтэй хандана шүү. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл гуай та тэр машинууд яасан бэ. Төрийн хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан тайлангаа энэ асуудалтайгаа хамт оруулж ир. Яагаад орон нутагт хуваарилахгүй байгаа юм бэ. Дураараа ийш тийш нь зарцуул гэж өгөөгүй байх шүү. Энэ асуудлыг чинь хойшлуулаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй чинь хамт хэлэлцэнэ" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 39 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 45 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 5 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 5 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18