Орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

2023-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдарч буй иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудад хандаж хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой юм.

Орон нутагт хэрэгжих орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй юм байна.

  • Зээлийн хугацаа 360 хуртэл сар
  • Зээлийн хүү жилийн гурван хувь:
  • Эхний гурван жилийн хүүгийн 50 хувь буюу гурван нэгж хувийг Засгийн газраас татаас хэлбэрээр дэмжлэг үзүүлж хөнгөлнө
  • Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тохиолдолд урьдчилгаа төлбөр 12 хувиас доошгүй, бусад тохиолдолд урьдчилгаа төлыөр 30 хувиас доошгүй
  • Өрхийн орлогын хэмжээ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй.
  • Орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй.
  • Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй.
  • Зээлийн хэмжээ 100  сая төгрөгөөс хэтрэхгүй.

Арилжааны банкнаас зээл хүсэгчдэд тавих шаардлага:

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх,
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжуулж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттой хүүтэй ззэлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Банк, санхуугийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх,
  • 3ээл хүсэгч нь одоо эрхэлж байгаа ажилдаа нэг буюу туунээс дээш жил ажилласан байх бөгөөд сүүлийн нэг жил ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно,
  • Зээл хүсэгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол мөн нэг буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх,
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдсан байх гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 27 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 33 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18