Т.САЙХАН
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан хүмүүсийн овог, нэрийг олон нийтэд зарлах гэхээр заавал өөрсдөөс нь зөвшөөрөл авах ёстой гэсэн хуулийн зохицуулалттай байсан учраас зарлахад хүндрэлтэй байсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах зөвлөл ажиллаад Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг ил гаргах зөвлөмжийг манай яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Тиймээс өнөөдрөөс эхэлж Боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх хүний мэдээллийг тус сангийн цахим хуудсаар дамжуулан ил болгож байна. Ингэснээр 1997 оноос хойш тус сангаас зээл авсан 52698, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 хүний мэдээлэл ил боллоо.
Гадаадын шилдэг 100 их, дээд сургуульд сурахаар зээл аваад эх орондоо буцаж ирээд тав болон түүнээс дээш жил ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй 230 хүн байна. Нийт 10 тэрбум төгрөгийн зээл авчихаад алга болсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг эхлүүлж байна. Мөн эдгээр хүмүүсийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn