“Даваадалай-2023” уран бүтээлийн тоглолт энэ сарын 24-нд болно

2023-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Гавьяат жүжигчин М.Бямбажав агсны гарын шавь залуу дуучин Г.Даваадалай  хоёр дахь уран бүтээлийн бие даасан тоглолтын талаараа мэдээлэл хийлээ. “Даваадалай-2023” уран бүтээлийн тоглолт энэ сарын 24-нд “UB Palace” концертын танхимд болно. Дуучин, ятгачин Ө.Бохь-Шарга, дуучин Б.Дуулим зэрэг  залуу уран бүтээлчид тоглолтод оролцох аж. Тоглолт Г.Даваадалайн ганцаарчилсан дуунууд, хамтарсан уран бүтээл, Миний багшийн дуунууд гэсэн гурван хэсгээс бүрдэх юм байна. Тэрбээр “Би 2016 онд СУИС-ийг Хөгжимт драмын театрыг мюзиклын жүжигчнээр төгссөн. Мөн морин хуур тоглох сонирхолтой. Тиймээс тоглолтын үеэрээ жүжиглэсэн үзүүлбэр болон ятгачин, дуучин Бохьшаргатай хамтарч  хөгжмийн сайхан ая аялгууг  үзэгчиддээ хүргэнэ.  Би эрхэм багштайгаа хамтарч анхныхаа уран бүтээлийн тоглолтоо өнгөрсөн жилийн дөрвөн сарын 28-нд хийсэн. Залуу уран бүтээлчийн хувьд  урам, илүү ихийг хийх хүсэл зорилго өгсөн цаг хугацаа байсан. Тоглолтыг маань үзэхээр зорин ирсэн тэр олон үзэгчдийг хараад үнэхээр их баярласан. Тиймээс хоёр дахь тоглолтоо хийхээр  олон сар төлөвлөж, бэлдэж  илүү сайн байхын төлөө хичээж байна. Даваадалай хэмээх залуу уран бүтээлчийн  дотоод ертөнцөөр дахин аялж, үзэгчид мааань дүн тавих болов уу. Анхны тоглолтоосоо хойш хэсэг хугацаанд  нам гүм байж байгаад шинэ уран бүтээлүүдээ хийсэн.  Энэ дундаас хамтарсан гурван дуугаа үзэгчдэд хүргэсэн.  Үлдсэн дуунуудаа тоглолтдоо зориулж бэлтгэсэн “Даваадалай-2023” цомогтоо багтаасан. Мөн уран бүтээлийн цомгоо үзэгчиддээ үнэгүй дагалдуулж өгч байгаа. Тоглолтынхоо үеэр эрхэм багшдаа хүндэтгэл үзүүлж ард түмний  чихэнд хоногшсон сайхан  дуунуудыг нь дуулна. Дууг минь шимтэн сонсдог  үзэгчиддээ  талархаж байна” гэлээ.

Мөн тэрбээр гуравдугаар сарын 27-ноос Багануур, Хэнтий, Сүхбаатар гэсэн зүүн аймгуудаас  эхлээд бүх аймгуудаар аялан тоглолтоо хийх аж.

 

Зочин
Одооны залуучууд зүгээр мөнгө хөөх юмаа хичнээн жил дуулсан бэ, хэдий хэр удсан бэ?гэхээс илүү өөрийгөө хэт үнэлсэн онгирсон залуус ард түмнийг мөнгө болгож харж байгаа нь дэндүү их шуналаа урда тавьж байгаагийн тод илрэл юм
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 3 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 23 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

9 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

9 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18