Д.Цэцэг
Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал удахгүй эхлэх гэж байна. Нам, эвслүүд ч хөдөлгөөнд ороод эхэллээ. Зарим нь бүр энэ үеэр хөдөлгөөн, бослого гаргана гээд завгүй шуугиж явна. Харин УИХ-ын гишүүд гадаад, дотоодод амарсаар яваа бололтой. МАН-ынхнаас гэхэд л УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар эхнэр, охины хамт урд хөршид амарч яваа аж. Саравчтай малгай, богино өмд, үүргэвч үүрэн аялж яваа түүнтэй таарсан монголчууд бараг таниагүй гэнэ шүү. Эхнэр хүүхдээ халамжлан яваа гишүүдийн амралт тун удахгүй дуусч улс төрд өрнөөд байгаа ажил хэрэгтээ хурдан орох цаг болжээ.