Б.ТУУЛ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы завсарлагаанаар АНУ-ыг зорьж Г.Занданшатарыг эргэжээ. Эрхэм гишүүн өөрийн фэйсбүүктээ “Журмын анд Г.Занданшатараа эргэлээ. Америкчуудад монгол хүний тэвчээрийг найз минь бишрүүлжээ. Сэтгэл зовж, санаа тавьсан бүх хүмүүст мэнд дамжуулсан” хэмээн бичжээ. Гадаад харилцааны яамны сайд асан Г.Занданшатар АНУ-д автомашины осолд орсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Түүний биеийн байдал сайжирч байгаа аж.