Д.ЖАРГАЛ
МАН-ынхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулна гэсээр хагас жилийн нүүрийг үзлээ. Тэд намрын чуулган эхлэхээр домог болтлоо хуучирсэн энэ сэдвээ дахин сэргээх гэнэ. Харин энэ сэдэв халуун буюу Н.Батбаярыг огцруулах асуудал хүчтэй яригдаж байх үед тэрээр МАН-ын зарим гишүүнд нэг зүйлийг аминчлан захисан гэнэ. “Хөгшөөн, намайг огцруулах тэр мэдэгдэлдээ гарын үсгээ зур, зур. Гэхдээ чуулганы танхим, байнгын хорооны хуралдаанаар найзыгаа битгий муулаарай. Битгий гоочилж ярь. Зүгээр л орхичих” хэмээн МАН-ын хэл ам татлаад байдаггүй зарим нэгэнд хэлж байжээ.