Б.ЗАЯА
Айлын хаус ухдаг удаа дараагийн үйлдэлтэй этгээдийг цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн голдуу айлын хаусаас үнэт эдлэл хулгайлдаг хэрэг шил дараалан гарч эхэлсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохиох явцад гэмт этгээдийг барьжээ. Баянзүрх дүүргийн харъяат 23 настай Б нь айлуудад 115 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт долоон айлын хуасаас хулгай хийсэн бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Ц.Нямдоржийнх байжээ.