Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаар нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна.
Эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ.
Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.
Шүд цоорох өвчний тархалт Монголд дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа аж.
Эх сурвалж:www.polit.mn
Аль эрт эхлэх ёстой байсийн. Ам дүүрэн яралзсан шүдтэй хүн бол эв эрүүл байдаг. Цогзолмаа гуай, Сувд гуай, Долгор гуай гээд урлагийн алдартнуудаар л бодоод үз дээ. Ер нь монголчууд 90 оноос хойш элэг, ходоод, хавдар, таргалалт эрс нэмэгдсэн нь ерөөсөө л амны хөндийн эрүүл мэнд, шүдтэй холбоотой. Авлига, эдийн засаг гээд том том юм ярихын хажуугаар иймэрхүү жижиг гэлтгүй хүнээ иргэнээ гэсэн сэдлийг хөндсөн нь зөв л дөө