Дээд шүүх: С.Эрдэнэ АН-ын даргын бүртгэлтэй холбоотой худал мэдээлэл тараасан

2023-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Л.Гантөмөр даргатай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас хоёрдугаар сарын 28-нд Улсын дээд шүүхэд өргөдөл хүргүүлжээ. Уг өргөдөлдөө “...намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэсэн байна. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас мэдээлэл өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тус мэдээллийн үеэр тэрээ "Улсын дээд шүүх бүрдүүлэх материал дутуу бичиг баримт хүлээн авч Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэсэн. Тэд ч материалаа дутуу өгснөө хүлээн зөвшөөрч намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах оролдлого хийж байна. Тиймээс бид Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан" гэсэн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор Улсын дээд шүүх албан ёсны цахим хуудсаараа дамжуулал мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд, "Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан иргэн С.Эрдэнэ 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид болон улс төрийн намын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны талаар олон нийтэд үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн, түүнчлэн Улсын дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан тул энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22